Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 33:12 - Ариун Библи 2013

12 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн амьтангүй, зэлүүд энэ газарт болоод бүх хотод нь хонин сүргээ хэвтүүлэгч хоньчдын газар бий болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн амьтангүй, зэлүүд энэ газарт болон түүний бүх хотуудад нь хонин сүргээ хэвтүүлэгч хоньчдын газар бий болно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 33:12
17 Mawu Ofanana  

Амин голын хайрт чи минь Альхан газар сүргээ хариулж Амруулж үд дээр хэвтүүлэхээ хэлээч. Нөхдийн чинь сүргийн дэргэд би Нүүрэндээ гивлүүртэй эм адил байх хэрэг үү?


Намайг хайгч ард түмний минь төлөө Шарон нь хонины бэлчээр, Ахорын хөндий үхэр сүргийн хэвтэр болно.


Тэд шатаалт тахил, тахил, идээн өргөл болон утлага мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчран Иудагийн хотуудаас, Иерусалимын эргэн тойрноос, Бениамин нутгаас, нам дор газраас, уулархаг газраас мөн Негевээс ирэх болно.


Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана. Тэд ЭЗЭНий хишиг, үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ. Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж, Тэд дахин хэзээ ч доройтохгүй.


Иуда болон бүх хот нь, тариачин болон хонин сүрэгтэйгээ нүүдэллэгчид хамтдаа түүн дотор амьдарна.


Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ нутагт гэрүүд, талбайнууд болон усан үзмийн талбайнууд дахин худалдагдан авагдах болно» хэмээв” гэж хэлсэн.


Иудагийн хаан Иехоиакимын талаар чи «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи энэ номыг “Яагаад Вавилоны хаан лавтайяа ирж, энэ нутгийг устгаж, хүн ба адгуус амьтныг энд байхгүй болгоно” гэж бичив? гэж хэлэн шатаав.”


Хүмүүс минь төөрсөн хонинууд болжээ. Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ. Тэд тэднийг уулсаас эргүүлсэн. Тэд уулсаас толгод уруу явж, Амрах газраа мартсан билээ.


“ЭЗЭН, Та энэ газрын талаар үүнийг тасална гэж амласан билээ. Ингэснээр хүн ч, араатан амьтан ч, юу ч тэнд амьдрахгүй, харин энэ нь мөнхийн зэлүүд газар болно” гэж хэлэгтүн.


Тэд “Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газрууд, нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болов” хэмээнэ.


Энэ өргөө эзгүйрэн хоосроод байхад та нарын хувьд гоёмсог гэртээ суух цаг нь мөн гэж үү?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa