Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 32:43 - Ариун Библи 2013

43 “Энэ нь хүн амьтангүй зэлүүд газар. Энэ нь халдеичуудын гарт тушаагджээ” гэж чиний хэлж байгаа энэ нутагт талбайнууд худалдан авагдах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

43 Чиний “Энэ нь хүн амьтангүй зэлүүд газар. Энэ нь халдеичуудын гарт тушаагджээ” гэж хэлж байгаа энэ нутагт талбайнууд худалдан авагдах болно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 32:43
7 Mawu Ofanana  

Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ нутагт гэрүүд, талбайнууд болон усан үзмийн талбайнууд дахин худалдагдан авагдах болно» хэмээв” гэж хэлсэн.


Аяа Эзэн БУРХАН, хэдийгээр хот халдеичуудын гарт өгөгдсөн ч гэсэн Та надад «Өөртөө мөнгөөр талбай худалдан авч, гэрчүүдийг дууд» гэсэн билээ” гэжээ.


Тиймээс одоо Израилийн Бурхан ЭЗЭН «Илд, өлсгөлөн ба тахлаар Вавилоны хааны гарт тушаагдсан» гэж чиний хэлж буй энэ хотын талаар ингэж айлдаж байна.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний “Энэ бол хүн амьтангүй зэлүүд газар” гэж хэлдэг энэ газарт буюу Иудагийн хотуудад мөн оршин суугчгүй, араатан амьтангүй, Иерусалимын эзгүйрсэн гудамжнуудад


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн амьтангүй, зэлүүд энэ газарт болоод бүх хотод нь хонин сүргээ хэвтүүлэгч хоньчдын газар бий болно.


Тэд тэнд аюулгүй сууж, байшингууд барьж, усан үзмийн цэцэрлэгүүд тарих болно. Эргэн тойронд нь тэднийг жигшигчид дээр Би шүүлтийг гүйцэлдүүлэх цагт тэд аюулгүй амьдрах болно. Тэгээд тэд Намайг Бурхан ЭЗЭН нь гэдгийг мэдэх болно.»”


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa