Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 32:10 - Ариун Библи 2013

10 Би гарын үсгээ зурж, баримт бичгийг битүүмжлэн гэрчүүдийг дуудаж, мөнгийг жин дээр хэмжиж өгөв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Би гарын үсгээ зурж, баримт бичгийг битүүмжлэн, гэрчүүдийг дуудан, мөнгийг жин дээр хэмжиж өгөв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 32:10
23 Mawu Ofanana  

Ефроны үгийг Абрахам дагаж, хитчүүдийг сонсож байхад Ефроны хэлсэн дөрвөн зуун шекел мөнгийг тухайн үеийн худалдаачдын хэрэглэдэг жингээр жинлэж Ефронд өгчээ.


Ийнхүү тэр талбай болон доторх агуйг нь хитчүүд Абрахамын өмч, түүний оршуулгын газар болгохоор тогтов.


Гэмт үйлдлүүд минь шуудай дотор лацдуулж, Хилэнцийг минь Та халхлаасай.


Тамга болгож зүрхэндээ намайг тавиач Гар дээрх тамгаа болгооч. Юун гэвэл хайр үхэл шиг хүчтэй Тачаал бол Үхэгсдийн орон шиг хэцүү. Түүний дөл түймрийн дөл Дүрсхийн асах галын дөл.


Одоо очиж, ирэх өдрүүдэд үүнийг Үүрдийн гэрчлэл болгохын тулд Тэдний өмнө самбар дээр тэмдэглэж, Номд бич.


Нэг нь “Би ЭЗЭНийх” гэнэ. Нөгөө нь Иаковын нэрээр дуудагдаж, Өөр нэг нь гар дээрээ “ЭЗЭНийх” гэж бичин Израилийн нэрээр овоглоно.


Авга ахын минь хүү Ханамел болон худалдан авсан юмны баримтад гарын үсгээ зурсан гэрчүүдийн нүдэн дээр мөн харуулын хашаанд сууж байсан бүх иудейчүүдийн өмнө би худалдан авсан юмны баримтыг Махсеиагийн ач, Нериагийн хүү Барухад өгөв.


Аяа Эзэн БУРХАН, хэдийгээр хот халдеичуудын гарт өгөгдсөн ч гэсэн Та надад «Өөртөө мөнгөөр талбай худалдан авч, гэрчүүдийг дууд» гэсэн билээ” гэжээ.


Хүмүүс мөнгөөр талбайнуудыг худалдан авч, гарын үсгээ зурж, баримтуудаа битүүмжилж, Бениамины нутагт, Иерусалимын орчимд, Иудагийн хотуудад, уулархаг нутгийн хотуудад, нам дор газрын хотуудад болон Негевийн хотуудад гэрчүүдийг дуудна. Учир нь Би тэдний сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв.


Дээр өгүүлсэн өглөө, үдшийн тухай үзэгдэл үнэн билээ. Харин энэ үзэгдлийг нууцлан хадгал. Учир нь тэр болтол олон хоног буй.


Тэд харуултай явж, хадыг лацдаж булшийг хамгаалав.


Түүний гэрчлэлийг хүлээн авагч нь Бурхан бол үнэн гэдгийг батлан тамгалсан юм.


Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүнийг Эцэг Бурхан тамгалсан юм гэлээ.


Тэр биднийг бас тамгалсан ба зүрхэнд маань Сүнсийг барьцаа болгон өгсөн аж.


Түүн дор та нар ч бас үнэний үгийг буюу авралынхаа сайнмэдээг сонссон бөгөөд Түүнд итгэсэн мөн амласан Ариун Сүнсээр тамгалагдсан.


Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан юм шүү.


“Тэр нь Надад хадгалагдаж, Миний агуулахад лацдуулсан байгаа бус уу?


Тийнхүү хүмүүс уг нутгаар явж, түүний талаар хот хотоор нь, долоон хэсэг тусбүрээр номд тодорхойлж бичив. Тэд тэгээд Шило дахь хүрээ буудалд, Иошуа дээр эргэн ирлээ.


Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэрэлч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэрэлчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран —


Дэлхийн өвс ногоонд ч, ямар ч ногоон ургамал болон модонд хор учруулж болохгүй гэж тэдэнд хэлсэн ажээ. Зөвхөн духан дээрээ Бурханы тамгагүй хүмүүст болох юм.


Боаз үүдэн хаалган дээр очиж суухад, харагтун, Боазын өгүүлсэн мөнөөх өв золигч болох ойрын хамаатан өнгөрч явав. Тэр түүнд —Хүүе, анд минь ирээд энд суу гэв. Тэр ирж суулаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa