Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 31:7 - Ариун Библи 2013

7 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Иаковын төлөө баяртайгаар чанга дуулж, Үндэстнүүдийн ахлагчдын дунд хашхирагтун. Тунхаглан магтаалыг өргөж, «Аяа ЭЗЭН, Израилийн үлдэгсэд болох ард түмнээ авраач» гэж хэл.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Иаковын төлөө баяртайгаар чанга дуулж, үндэстнүүдийн ахлагчдын дунд хашхирагтун. Тунхаглан, магтаалыг өргөж, «Өө, ЭЗЭН, Израилийн үлдэгсэд болох Өөрийн ард түмнийг авраач» гэж хэл.

Onani mutuwo Koperani




Иеремиа 31:7
37 Mawu Ofanana  

Бидний Бурхан ЭЗЭН, биднийг авраач. Таны ариун нэрд талархлыг, Таны магтаал дотор алдрыг бид өргөхийн тулд Үндэстнүүдийн дундаас биднийг цуглуулаач.


Тэгээд ам маань инээдээр, Хэл маань уухайн дуугаар дүүрсэн юм. Тэгээд тэд үндэстнүүдийн дунд “ЭЗЭН тэдний төлөө аугаа зүйлийг үйлдсэн” гэв.


Израилийн аврал Сионоос гарах болтугай! ЭЗЭН олзлогдсон хүмүүсээ эргүүлэн авч ирэхэд Иаков баясан, Израиль баярлана.


Хүмүүсээ аварч, Өвөө ерөөгөөч! Тэднийхээ хоньчин нь болж, Мөнхөд тэднийгээ үүрээч!


Биднийг нигүүлсэн биднийг ерөөж, Царайгаа дээрээс минь гэрэлтүүлээч, Бурхан! Села


Учир нь Сионыг Бурхан аварч, Иудагийн хотуудыг босгон байгуулна. Энэ нь тэднийг тэнд суулгаж, Тэдгээрийг эзэмшүүлэхийн тулд юм.


Хэрэв түг түмдийн ЭЗЭН Цөөн бидэнд амьд үлдэгсдийг үлдээгээгүй бол Бид Содом мэт болж, Гоморра шиг болох байлаа.


Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Ард түмнээсээ үлдсэн үлдэгсдийг буцааж авна.


Иудагийн гэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн дээгүүрээ үр жимс гаргах болно.


Амьд Бурханыг доромжлохоор, өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонссон биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз ээ. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбиралаа өргөөч” гэжээ.


ЭЗЭН үүнийг хийсэн учир Баярлан хашхирагтун, тэнгэрс ээ. Чангаар хашхирагтун, газрын гүн ээ. Түрэн баярлан хашхирагтун, уулс, ой болон тэндхийн бүхий л модод оо. Учир нь ЭЗЭН Иаковыг аварсан бөгөөд Израиль дотор алдаршина.


Харуулууд чинь дуугаа өргөн Хамтдаа баяр хөөртэйгөөр уухайлна. ЭЗЭНийг Сионд эргэж ирэхэд Түүнийг тэд нүд нүдээрээ үзнэ.


Тэгэхэд үр удам нь үндэстнүүдийн дотор, Хойч үе нь хүмүүсийн дунд танигдана. Тэд ЭЗЭНий ерөөсөн үр удам гэдгийг Харсан бүгд нь мэдэх болно.


ЭЗЭНд дуул, ЭЗЭНийг магт! Учир нь Тэрээр үгээгүй ядуу нэгний сэтгэлийг Мууг үйлдэгчийн гараас ангижруулав.


«Тэгээд Би хонин сүргийнхээ үлдэгсдийг хөөн зайлуулсан бүх нутгаас Өөрөө цуглуулж, тэднийг бэлчээрт нь буцааж авчрах бөгөөд тэд өнөр өтгөн болж, олширно.


Үнэндээ толгод болон уулс дээрх үймээн хоосон юм. Үнэндээ Израилийн аврал нь Бурхан ЭЗЭНий маань дотор билээ.


Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана. Тэд ЭЗЭНий хишиг, үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ. Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж, Тэд дахин хэзээ ч доройтохгүй.


Дүүрэн хүнтэй байсан энэ хот Юутай ганцаардан сууна вэ! Үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр Бэлэвсэн эм мэт болжээ! Мужуудын дунд гүнж байсан тэрээр Албадлагын ажилчин болжээ!


Харин Би үлдэгсдийг үлдээнэ. Та нарыг улсуудын дунд тараасан үед та нараас үндэстнүүдийн дунд илднээс зугтаагсад байх болно.


Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэднийг Бурхан ЭЗЭНээр нь аварна. Тэднийг нум, илд, тулаан, морьд ба морьтнуудаар аврахгүй хэмээв.


ЭЗЭНий нэрийг дууддаг бүхэн аврагдах болно. ЭЗЭНий айлдсанаар Сион уул ба Иерусалимын хувьд Тэнд зугтагсад байх болно ЭЗЭНий айлдсанаар ЭЗЭНий дуудсан хүмүүс Амь мултрагсдын дунд байх болно.


Мууг үзэн яд, сайныг хайрла Дааман хаалган дээр шүүхийг тогтоо. Тэгвэл түг түмдийн Бурхан ЭЗЭН Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй хандаж магад.


Иаков аа, Би заавал та нарыг бүгдийг нь цуглуулна. Израилийн үлдэгсдийг Би заавал бөөгнүүлнэ. Хашаан дахь хоньд, Бэлчээртээ байгаа сүрэг мэт Би тэднийг хамт байлгана. Тэд хүмүүстэй хамт шуугилдана.


Өөрийн өвд үлдэгсдийн хилэнцийг уучилдаг, Гэмт үйлдлийг нь хэлтрүүлдэг Бурхан тан шиг нь хэн байх вэ? Нигүүлслийг хайрлагч Тэрээр Уур хилэнгээ мөнхөд үл хадгална.


Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. Би амьд! Моаб нь үнэхээр Содом шиг, Аммоны хөвгүүд нь Гоморра шиг болно. Халгай болон давсан нүхэнд эзлэгдсэн газар, Дуусашгүй эзгүйрэл болно. Миний ард түмний үлдэгдэл нь тэднийг дээрэмдэж, Миний үндэстний үлдэгсэд нь тэднийг өвлөх болно.


Үүний адил Бурханы нигүүлсэнгүй сонголтын дагуу үлдэгсэд эдүгээ цагт ч байгаа.


Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана.


Хэрэв миний өнөөдөр чамд тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгээрийг сонсвол ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, толгой болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна.


Үндэстнүүд ээ! Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа! Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч, Дайснуудаасаа өс хонзонгоо авч, Өөрийн газар нутаг болон ард түмэндээ эвлэрүүллийг хийнэ гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa