Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 31:23 - Ариун Библи 2013

23 Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би тэдний сайн сайхныг сэргээх үед тэд Иудагийн нутагт болон хотуудад нь дахин нэг удаа «Зөв шударгын гэр, ариун толгод оо, ЭЗЭН чамайг ерөөх болтугай!» гэх энэ үгийг хэлэх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би тэдний сайн сайхныг сэргээх үед тэд Иудагийн нутагт болон түүний хотуудад дахин нэг удаа энэ үгийг хэлэх болно. «Зөв шударгын гэр, ариун толгод оо, ЭЗЭН чамайг ерөөх болтугай!»

Onani mutuwo Koperani




Иеремиа 31:23
23 Mawu Ofanana  

ЭЗЭН чамайг Сионоос ерөөж, Чи амьдралынхаа бүхий л өдрүүдэд Иерусалимын сайн сайхныг харан


Хажуугаар өнгөрөгчид ч “ЭЗЭНий ерөөл та нар дээр байг. Бид та нарыг ЭЗЭНий нэрээр ерөөе” гэж эс хэлнэ.


Тэнгэр газрыг бүтээсэн ЭЗЭН Сионоос чамайг ерөөх болтугай.


Хүмүүсээ аварч, Өвөө ерөөгөөч! Тэднийхээ хоньчин нь болж, Мөнхөд тэднийгээ үүрээч!


Итгэмжит хот яаж янхан болж байна? Зөв шударгаар дүүрэн, Үнэн зөв нь тэнд орогнож л байсан атал, Өдгөө харин алуурчдаар л дүүрчээ.


Шүүгчдийг чинь Би анхных шиг нь Зөвлөхүүдийг чинь эхнийх шиг нь сэргээнэ. Ингэсний дараа чи зөвт хот, Итгэмжит хот гэж нэрлэгдэнэ.”


Тэд бүх ариун ууланд минь хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар бялхдаг шиг Дэлхий ЭЗЭНий мэдлэгээр дүүрнэ.


Тэгээд шударга ёс нь цөлд оршиж, Үнэн зөв нь үржилтэй талбайд байна.


ЭЗЭН өндөрт орших учир өргөмжлөгдөнө. Тэр Сионыг шударга ёс, үнэн зөвөөр бялхаана.


Намайг алдаршуулахын тулд Миний тарьсан мөчир, Мутрын минь бүтээл болох Чиний ард түмэн бүгд зөвт болж, Газрыг мөнхөд эзэмшинэ.


Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстэн болон Миний та нарыг зайлуулсан бүх газраас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Та нарыг цөллөгт илгээсэн газраасаа Би та нарыг буцааж авчирна.»


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Иаковын майхнуудын сайн сайхныг сэргээн Амьдардаг газруудад нь өршөөл үзүүлнэ. Балгасан дээрээ хот дахин баригдаж, Ордон зөв газартаа босох болно.


Хүмүүс мөнгөөр талбайнуудыг худалдан авч, гарын үсгээ зурж, баримтуудаа битүүмжилж, Бениамины нутагт, Иерусалимын орчимд, Иудагийн хотуудад, уулархаг нутгийн хотуудад, нам дор газрын хотуудад болон Негевийн хотуудад гэрчүүдийг дуудна. Учир нь Би тэдний сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв.


Тэдэн дээр ирсэн бүхэн тэднийг залгив. Тэдний дайснууд «Бид буруугүй, Учир нь тэд жинхэнэ Хоньчин, Эзэний эсрэг, Эцэг өвгөдийнхөө Найдварын эсрэг Нүгэл үйлдсэн» гэж хэлжээ.


Гэвч Сион уулан дээр аврал оршиж, Энэ уул нь ариун байх болно. Иаковын гэр нь өөрсдийн эд хөрөнгийг эзэмшихэд


Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүнээр тохоогдон, Толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана.


ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний хот хэмээн дуудагдаж, түг түмдийн ЭЗЭНий уул нь Ариун уул хэмээн дуудагдах болно.”


Харагтун, Боаз Бетлехемээс ирж, тариа хадагчдад —ЭЗЭН та нартай хамт байх болтугай гэхэд тэд —ЭЗЭН таныг ивээх болтугай хэмээн хариулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa