Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 31:22 - Ариун Библи 2013

22 Итгэлгүй охин, чи хэр удаан Үүгээр түүгээр явах юм бэ? Учир нь ЭЗЭН дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ.”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

22 Итгэлгүй охин, чи хир удаан үүгээр түүгээр явах юм бэ? Учир нь ЭЗЭН газар дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ”.

Onani mutuwo Koperani




Иеремиа 31:22
27 Mawu Ofanana  

Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, Бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална гээд


Тиймээс Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж, Хүү төрүүлж, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ.


Садарлал болон хүсэл тачаалыг чинь, Тал хээр дэх толгодын дээр буй биеэ үнэлэх булай явдлыг чинь, Би жигшүүрт зүйлсийг чинь харсан билээ. Золгүй еэ! Иерусалим аа! Чи хэр удаан цэвэр бус байсаар байх вэ?”


Хилэнц маань бидний эсрэг гэрчлэвч, ЭЗЭН, нэрийнхээ төлөө хөдлөөч! Урваж шарвасан маань үнэхээр олонтаа агаад Таны эсрэг бид нүгэл үйлдэв.


Харин одоо чи Нил мөрний уснаас уух гээд Египет орох зам дээр юу хийж байгаа юм бэ? Эсвэл Евфрат мөрний уснаас уух гээд Ассири орох зам дээр юу хийж байгаа юм бэ?


“Би бузарлагдаагүй, би Баал бүрийн хойноос яваагүй” гэж Чи яаж хэлж чадна вэ? Хөндий дэх замаа хараач! Юу хийснээ мэдэж ав, чи! Чи бол замаа олохгүй хурдлах ингэ,


Чи юунд замаа өөрчлөн ийм их хэрэн тэнүүчилнэ вэ? Ассири чамайг шившиг болгосны адил Египет ч бас чамайг шившиг болгоно.


“Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж, Эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол Нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү? Тэр нутаг бүрмөсөн бохирдсон бус уу? Гэвч чи олон амрагтай янхан юм. Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


«Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нараас, Хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна.»


“Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн. Би та нарын итгэлгүй байдлыг эдгээх болно.” Харагтун, Та бидний Бурхан ЭЗЭН тул Тан уруу бид ирдэг.


Чи дөнгөж сая Над уруу хандахдаа «Эцэг минь, Та миний залуугийн найз.


Тэгтэл Иосиа хааны үед ЭЗЭН надад “Итгэлгүй Израиль юу хийснийг чи харав уу? Тэрээр өндөр толгод бүр дээр гарч, ногоон мод бүрийн доор очиж, тэндээ завхайрав.


Итгэлгүй Израилийн бүхий л садар самууныг хараад Би түүнийг явуулж, салсны гэрчилгээ өгсөн боловч итгэл эвдэгч эгч Иуда нь эмээсэнгүй. Харин тэр явж, бас янхан болов.


Иерусалим аа, аврагдахын тулд булай муугаас зүрхээ угаа. Хэдий болтол чи ёс бусыг бодох юм бэ?


Чи хөндийнүүдийн тухайд ямар их сайрхана вэ! «Миний эсрэг хэн ирэх юм бэ?» гэж Эрдэнэстээ найдагч, итгэлээс эргэгч охин оо, Хөндий чинь урсаж байна.


Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин цөвт муу зүрхнийхээ зөвлөгөө ба зөрүүд байдалдаа урагшаа бус, хойшоо явав.


Тийнхүү ард түмэн минь Надаас урвах хандлагатай болсон. Хэдийгээр Дээдийн Дээрх өөд Тэд өнөө хэдийг дууддаг боловч Хэн ч Түүнийг ер өргөмжлөхгүй байна.


Урвалтыг нь Би эдгээнэ, Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана. Уур хилэн минь тэднээс холдсон.


Зөрүүд бяруу шиг Израиль зөрүүд болохоор ЭЗЭН тэднийг уудам бэлчээр дэх хурга мэт хариулах уу?


Самари аа, тугал чинь хүлээн зөвшөөрөгдөхгүй, “Уур минь тэдний эсрэг шатна” хэмээв. Тэд хэдий хүртэл Зэмгүй цэвэр болох чадваргүй байх вэ?


Гэвч тэд анхаарч үзэхээс татгалзан, зөрүүдлэн эргэж, сонсохгүйгээр чихээ таглав.


Харин ЭЗЭН цоо шинэ зүйлийг авчирч, улмаар газар амаа нээж, тэднийг бүх зүйлийнх нь хамт залгин, тэд амьдаараа Үхэгсдийн оронд очих аваас энэ хүмүүс ЭЗЭНийг үл тоомсорлосныг та нар ойлгох болно гэв.


Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд гэв.


Харин цаг нь болоход эмэгтэй хүнээс хуулийн дор төрөх Хүүг Бурхан илгээсэн юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa