Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 31:14 - Ариун Библи 2013

14 Би тахилч нарын сэтгэлийг тос нүнжигээр дүүргэж, Ард түмэн минь Миний сайн сайхнаар хангалуун байх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Би тахилч нарын сэтгэлийг элбэг дэлбэгээр дүүргэж, Миний ард түмэн Миний сайн байдалд хангалуун байх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 31:14
32 Mawu Ofanana  

Одоо, ЭЗЭН Бурхан, хүч чадлынхаа авдартай хамт амралтдаа орохоор Та босооч. Өө, ЭЗЭН Бурхан минь, тахилчид чинь авралаар хувцаслаж, бишрэлтнүүд чинь сайн зүйлсэд баярлаг!


Учир нь Израилийн хөвгүүд болон Левийн хөвгүүд нь үр тарианы, шинэ дарс ба тосны өргөлийг тэр өрөөнүүдэд аваачих ёстой. Тэнд ариун газрын хэрэгсэл мөн үйлчилж буй тахилчид, хаалгачид, дуучид бий. Иймээс бид Бурханыхаа өргөөг орхихгүй” гэв.


Учир нь цангасан хүнийг Тэрээр хангалуун болгож, Өлссөн хүнийг сайн зүйлсээр дүүргэдэг билээ.


Бас тахилч нарыг нь Би авралаар хувцаслах бөгөөд Бишрэлтнүүд нь баярлан чангаар дуулна.


Тахилч нар чинь зөвт байдлаар хувцаслаг. Таны бишрэлтнүүд баяр хөөр болон хашхираг.


Миний хувьд би зөв шударгаар Таны нүүрийг харна Би сэрэхдээ Таны дүр төрхөнд сэтгэл хангалуун байна.


Тэд Таны өргөөн дэх тос нүнжгээр дүүрнэ. Тэднийг тааламжит голоосоо Та ундаална.


Таныг би ариун газарт хайсан. Таны хүч, Таны алдрыг харсан.


Чөмөг, өөхөнд юм шиг Сэтгэл минь цатгалан бөгөөд Ам минь баясгалант уруулаар магтаалуудыг өргөнө.


Шөнөжин Таны тухай тунгаан бодохдоо Орондоо Таныг би дурсан санана,


Хашаандаа суулгахаар Таны сонгож, ойртуулсан хүн Юутай ерөөлтэй вэ! Бид Таны ариун сүм болох Таны өргөөний сайн сайханд хангалуун байна.


Зөвт байдал Түүний өмнө явж, Тэрээр алхмуудаа замд нь тавина.


Өглөөд биднийг хайр энэрлээрээ хангаач! Бид баясгалантайгаар дуулж, Бүхий л өдрүүддээ баярлана.


Миний бие цэцэрлэгтээ ирэв, хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь Миррийг би үнэртэнтэйгээ цуглуулав, Балаа би сархинагтай нь идэв Бас дарсаа сүүтэй нь уув. Идэцгээ, нөхөд минь, ууцгаа Ингээд дурлалд мансуурцгаа.


Түг түмдийн ЭЗЭН Энэхүү уулан дээрх бүх ард түмэнд Хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий Элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ.


Харин та нар ЭЗЭНий тахилч нар, Бурханы маань үйлчлэгчид гэж нэрлэгдэн Үндэстнүүдийн эд баялгийг идэж, Алдраар нь сайрхах болно.


Учир нь Би ядарч эцсэн хүмүүсийг хангаж, сульдсан хүмүүсийг сэргээдэг.”


Тэдэнд Миний үйлддэг бүх сайныг сонсох газар дэлхийн бүх үндэстний өмнө энэ хот Надад баяр хөөр, магтаал ба алдрын нэр болно. Түүнд зориулан Миний үйлддэг бүх сайн болоод бүх амар амгалангийн улмаас тэд эмээн чичрэх болно» хэмээв.


Би Израилийг бэлчээрт нь буцааж авчран тэрээр Кармел ба Башанд бэлчиж, Ефраим болон Гилеадын уулархаг нутагт хүсэл нь хангагдах болно.


Би тэднийг сайн бэлчээрт тэжээх бөгөөд бэлчээрлэх газар нь Израилийн өндөр уулан дээр байна. Тэнд тэд сайн бэлчээрт хэвтэж, Израилийн уулс дээр арвин бэлчээрт идээшлэх болно.


Агуулахад өнөөг хүртэл үр байна уу? Өнөөг хүртэл усан үзэм, инжрийн мод, анар, чидун модод юу ч гаргаагүй боловч энэ өдрөөс Би та нарыг ерөөнө” гэв.


Зөвт байдлын төлөө өлсөж, цангагсад ерөөлтэй еэ! Тэд цатгагдах болно.


Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дор тэнгэрлэг оршихуй дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн,


Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Бурханы бүх дүүрлээр бялхах болтугай.


Нафталийн тухай тэр хэлэв. —Ивээлд цадаж, ЭЗЭНий ерөөлөөр дүүрсэн Нафтали аа! Чи өрнөд хийгээд өмнөдийг эзэмш!


Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


Та тэднийг Бурханы маань төлөөх Хаанчлал ба тахилч нар болгосон. Тэд дэлхий дээр хаанчлах болно гэцгээж байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa