Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 30:21 - Ариун Библи 2013

21 Удирдагч нь тэдний нэг байх бөгөөд Захирагч нь тэдний дундаас гарч ирнэ. Би түүнийг ойртуулахад Над уруу тэр дөхөж ирнэ. Над уруу дөхөж ирэхээр Хэн амиараа аз туршиж зүрхлэх билээ?» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Тэдний удирдагч нь тэдний нэг байх бөгөөд тэдний захирагч тэдний дундаас гарч ирнэ. Би түүнийг ойртуулахад, тэр Над уруу дөхөн ирнэ. Над уруу дөхөж ирэхээр өөрийн амиар хэн аз туршиж зүрхлэх билээ?» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 30:21
53 Mawu Ofanana  

Абрахам —Харагтун, тоос шороо ба үнс мэт өчүүхэн би Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ.


Абрахам —Эзэн минь, Та битгий хилэгнээрэй. Би нэг үг хэлье. Тэндээс гучин хүн олдож болох биш үү? гэсэнд Тэрээр —Хэрэв Би тэндээс гучин хүнийг олбол устгахгүй гэжээ.


Абрахам дахин —Эзэн минь, Та битгий уурлаарай. Би бас нэг үг нэмж хэлье. Ингэхэд тэндээс арван хүн олдож болох биш үү? гэсэнд Тэр —Би арван хүний төлөө түүнийг устгахгүй гэжээ.


Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.


Миний нэрийн төлөө тэрээр өргөө барина. Би түүний хаанчлалын сэнтийг мөнхөд тогтооно.


Зеруббабел, Иешуа, Нехемиа, Сераиа, Реелаиа, Мордехаи, Билшан, Миспар, Бигваи, Рехум, Баана нартай хамт эдгээр нь ирцгээсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо нь


би өөрийн дүү Хананийг цайзын жанжин Хананиатай хамт Иерусалимыг хариуцуулахаар тавив. Учир нь тэр итгэмжит хүн бөгөөд бусад олон хүнээс илүүгээр Бурханаас эмээдэг нэгэн байв.


Хашаандаа суулгахаар Таны сонгож, ойртуулсан хүн Юутай ерөөлтэй вэ! Бид Таны ариун сүм болох Таны өргөөний сайн сайханд хангалуун байна.


Ингээд Би үр удмыг нь мөнхөд тогтоож, Сэнтийг нь тэнгэрийн өдрүүд мэт болгоно.


Тэгтэл —Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл гэж Тэр айлдав.


Бозрагаас, хурц улаан өнгийн хувцастайгаар Едомоос ирэгч нь хэн бэ? Сүр жавхлантайгаар хувцасласан, Хүч ихтэйгээр урагш тэмүүлэгч нь хэн бэ? “Зөвийг өгүүлэгч, аврах хүчтэй Би байна.”


«Харин тэд Бурхан ЭЗЭНдээ мөн тэдний төлөө Миний босгох хаан Давиддаа үйлчилнэ.


«Тэр өдрүүдэд болон тэр цагт Би Давидын зөвт Мөчирийг гаргана. Тэрээр дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг хэрэгжүүлэх болно.


“Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн Надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв.


Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас арслан мэт нэгэн нь гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв.


Миний зарц Давид тэдний хаан болж, тэд бүгд ганц хоньчинтой байна. Тэд тогтоолуудаар минь явж, зарлигуудыг минь сахин үйлдэнэ.


Иудагийн хөвгүүд, Израилийн хөвгүүд хамтдаа цугларч, Өөрсдөдөө нэг тэргүүн томилон тэд газрыг эзэлнэ. Учир нь Иезреелийн өдөр агуу байх болно.


Мосегоор дамжуулан түүнд ЭЗЭНий айлдсаны дагуу Кора болон түүний нөхөдтэй адил болохгүйн тулд Аароны үр удмын биш, гаднын хүн ЭЗЭНий өмнө утлага уугиулахаар ойртон очих ёсгүйг Израилийн хөвгүүдэд сануулга болгохын тулд билээ.


Тэрээр Кора ба түүний бүх нөхдөд —Маргааш өглөө хэн нь Түүнийх, хэн нь ариун болохыг ЭЗЭН үзүүлж, тэр хүнийг Өөртөө ойртуулах болно. Сонгох хүнээ л Тэр Өөртөө ойртуулна.


Саяхан мэндэлсэн, иудейчүүдийн Хаан хаана байна? Бид зүүнтээд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ.


Тэд тэргүүн дээр нь «Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан» гэж ялыг нь бичсэн пайз хадлаа.


Тэнгэрээс —Үзэгтүн, хайрт Хүү минь энэ билээ. Таалал минь Түүнд оршдог гэх дуун гарлаа.


Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү? гэв.


Израильд гэмшил ба нүглийн уучлал соёрхохын тулд Бурхан Түүнийг Эхлүүлэгч хийгээд Аврагч болгон баруун гартаа өргөмжилсөн.


Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд буй, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм.


чи ЭЗЭН Бурханыхаа сонгох хүнийг л өөрийнхөө дээр хаанаар зал. Чи ах дүүсийнхээ дундаас өөрийнхөө дээр хаан болго. Харин ах дүү чинь бус, гаднын хүнийг чи өөрийнхөө дээр хаанаа бүү болго.


Би ах дүү нарынх нь дундаас чам шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж, Өөрийнхөө үгийг түүний аманд өгнө. Миний түүнд тушаах бүхнийг тэр тэдэнд хэлнэ.


Ард түмний удирдагчид цугларч, Израилийн овгууд хамт байх үед Тэрээр Иешурунд хаан байжээ.


Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав.


Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн учир төдийгүй, хамаг ертөнцийн нүглийн учир билээ.


Тэр дээл болон хормой дээрээ “хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa