12 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Шарх чинь эдгэшгүй, Гэмтэл чинь ноцтой.
12 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний шарх эдгэшгүй, чиний гэмтэл ноцтой.
Гэвч Өөрийн ард түмний эсрэг хөдөлсөн ЭЗЭНий уур хилэн үлэмж болж, залруулшгүй болох хүртэлээ тэд Бурханы элч нарыг харааж, Түүний үгийг үл тоомсорлож, Түүний эш үзүүлэгчдийг доромжилсон юм.
Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. “Нүд минь шөнө ч өдөр ч нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Ард түмний минь онгон охин хүчтэй цохиулж, Хөндүүртэй халдварт шархтай бэртээд хэвтэж байна.
Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу? Эсвэл Та Сионыг жигшсэн үү? Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив? Амар амгаланг хүлээсэн боловч Ямар ч сайн сайхан нь ирсэнгүй. Эдгэрлийн цагийг хүлээсэн боловч, Үзэгтүн, аймшиг ирэв!
Яагаад миний шаналал дуусашгүй, Шарх минь эмчлэгдэшгүй бас эдгэршгүй байна вэ? Та миний хувьд найдваргүй устай хуурамч горхи адил байх юм уу?
Чи юунд гэмтлээсээ болж хашхирна вэ? Өвчин шаналал чинь илааршимгүй, Хилэнц чинь их, нүглүүд чинь тоолшгүй олон тул Би чамд эдгээрийг үйлдэв.
Худаг усаа хүн цэвэр байлгадаг шиг л Хорон муу явдлаа тэд шинэхэн байлгадаг. Хүчирхийлэл болон сүйрэл хот дотор нь сонсогддог. Өвчин болон шархнууд ч Миний өмнө илхэн.
Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү? Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү? Тэгвэл яагаад миний ард түмний охин эдгэрсэнгүй вэ?
Иерусалим охин! Чамайг би хэрхэн зэмлэх вэ? Чамайг би юутай зүйрлүүлэх вэ? Онгон охин Сион оо! Чамайг тайтгаруулж байхдаа Чамайг би юутай адилтгах вэ? Учир нь сүйрэл чинь далай шиг уудам аж. Хэн чамайг эдгээж чадах вэ?
Тэгээд тэр надад —Хүний хүү! Энэ яснууд бол Израилийн хамаг гэр юм. Харагтун, тэд “Бидний яс хувхайрч, найдлага маань тасраад, бид бүрмөсөн таслагдав” гэлцдэг.
Ефраим өвчнөө, Иуда шархаа үзээд, Ефраим Ассири уруу явж, Иареб хаан уруу илгээв. Харин тэр чамайг эдгээж, Шархыг чинь эмчилж чадахгүй.
Шарх нь эдгэршгүй бөгөөд Иудад хүрч иржээ. Энэ нь ард түмний минь үүд хаалганд, Бүр Иерусалимд хүрчээ.
Чиний бэртэнгид ямар ч эмчилгээ байхгүй. Чиний шархнууд эдгэршгүй. Чиний тухай сонссон бүгд Чам дээр алгаа таших болно. Чиний байнгын харгислалд өртөөгүй хүн гэж бий юу?