Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 3:16 - Ариун Библи 2013

16 Энэ нь та нар газар нутагт үржиж, олон болсон үед биелнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд дахин «ЭЗЭНий гэрээний авдар» гэж хэлэхгүй. Тэр нь санаанд ч орохгүй, түүнийг тэд бодох ч үгүй, үгүйлэх ч үгүй мөн тэр нь дахиад хийгдэхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Энэ нь та нар газар нутагт үржиж, олон болсон үед биелнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд дахин «ЭЗЭНий гэрээний авдар» гэж хэлэхгүй. Тэр нь санаанд ч орохгүй, түүнийг тэд бодох ч үгүй, үгүйлэх ч үгүй, мөн тэр нь дахиад хийгдэхгүй.

Onani mutuwo Koperani




Иеремиа 3:16
24 Mawu Ofanana  

Хамгийн өчүүхэн нь мянга болж, Хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно.


Тэд эртний балгасуудыг сэргээн босгож, Урьдын сүйрлүүдийг янзалж, Үеийн үед сүйрсэн хотуудыг шинэчилнэ.


Харагтун, Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ. Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч буухгүй.


Тэр үед тэд Иерусалимыг «ЭЗЭНий Сэнтий» гэж дуудаж, бүх үндэстэн тийшээ цугларч, ЭЗЭНий нэрийн төлөө Иерусалимд цугларна. Тэд цөвт муу зүрхнийхээ зөрүүд занг дахин дагахгүй.


Тэдэн дотроос талархлууд, Баярлан цэнгэгч хүмүүсийн дуу хоолой гарна. Би тэднийг олшруулж, Тэд цөөрөхгүй. Бас тэднийг хүндэтгэж, Тэд өчүүхэн байхаа болино.


“Үзэгтүн, Би Израилийн гэр болон Иудагийн гэрийг хүний үр ба адгуус амьтны үрээр тарьж суулгах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Үзэгтүн, Би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна. Би тэднийг дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулна, Тэдний дунд сохор ба доголон, Жирэмсэн эмэгтэй ба төрөхөөр өвдөж буй эмэгтэй Бүгд хамтдаа байх болно. Бөөн хүмүүс, тэд энд буцаж ирнэ.


«Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм» гэх хуурамч үгэнд бүү итгэ.


Харагтун, бүтэн байхад нь түүгээр юу ч хийдэггүй байтал тэгэх тусмаа галд шатаж, нүүрс болсон бол ямар нэг юм түүгээр хийж болно гэж үү?


Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулна. Энэ нь тэдэнтэй тогтоох мөнхийн гэрээ болно. Би тэднийг байрлуулж, олшруулж, ариун газраа тэдний дунд мөнхөд байлгана.


“Учир нь, харагтун, Би тушааж байна. Буудайг шигшүүрээр шигшдэг лугаа адил Израилийн гэрийг бүх үндэстний дунд Би сэгсрэх болно. Гэвч нэг ч хайрга газарт унахгүй.


Миний эсрэг тэрсэлсэн та нарын бүх үйлдлээс болсон Ямар ч ичгүүрийг тэр өдөр та нар мэдрэхгүй байх болно. Учир нь Би та нарын дундаас бардам, хөөрүү хүмүүсийг зайлуулахад Та нар Миний ариун уулан дээр Дахин хэзээ ч үл ихэмсэглэнэ.


Вавилонд цөлөгдөх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь төржээ.


“Абрахам бидний эцэг” гэж дотроо бүү бод. Би та нарт хэлье, Бурхан энэ чулуунуудаас ч Абрахамд хүүхдүүд босгож чадна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa