Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 3:1 - Ариун Библи 2013

1 “Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж, Эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол Нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү? Тэр нутаг бүрмөсөн бохирдсон бус уу? Гэвч чи олон амрагтай янхан юм. Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 “Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж, эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү? Тэр нутаг бүрмөсөн бохирдохгүй гэж үү? Гэвч чи олон амрагтай янхан юм. Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 3:1
34 Mawu Ofanana  

Гэмгүй цусыг урсгасан. Охид хөвгүүдийнхээ цусаар Канааны шүтээнүүдийг тахисан Тэгээд газар цусаар бузарлагдсан.


Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн мөнхийн гэрээг эвдэв.


“Би Танд үйлчлэхгүй” гээд Чи аль хэдийнээ буулгаа хугалан эвдэж, Дөнгөө авч хаяжээ. Өндөр толгод бүрийн доор Ногоон мод бүрийн доор Чи янхан мэт хэвтэв.


“Би бузарлагдаагүй, би Баал бүрийн хойноос яваагүй” гэж Чи яаж хэлж чадна вэ? Хөндий дэх замаа хараач! Юу хийснээ мэдэж ав, чи! Чи бол замаа олохгүй хурдлах ингэ,


Би та нарыг арвин жимстэй газарт авчирсан нь Үр жимснээс нь бас сайн зүйлсээс нь хооллоосой гэснийх билээ. Гэвч та нар ирж, газар нутгийг минь бузарлав. Өвийг минь та нар жигшүүрт зүйл болгов.


Ливан уруу өгсөж, хашхирч, Башанд дуугаа өндөрсгө. Мөн Абаримаас хашхир! Учир нь бүх амраг чинь бяцарчээ.


“Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн. Би та нарын итгэлгүй байдлыг эдгээх болно.” Харагтун, Та бидний Бурхан ЭЗЭН тул Тан уруу бид ирдэг.


Садарлалаа их зүйлд тооцоогүй тул газар нутгийг бузарлаж, чулуу, модтой тэр завхайрав.


Итгэлгүй охин, чи хэр удаан Үүгээр түүгээр явах юм бэ? Учир нь ЭЗЭН дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ.”


“Израиль аа, хэрэв чи эргэвэл” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Хэрэв чи Над уруу буцаж ирвэл, Хэрэв чи жигшүүрт зүйлсээ оршихуйгаас минь зайлуулаад ганхахгүй байвал,


Иерусалим аа, аврагдахын тулд булай муугаас зүрхээ угаа. Хэдий болтол чи ёс бусыг бодох юм бэ?


Хацар дээрээ нулимстай Гашуудан уйлна, шөнө дөлөөр Хайртуудынх нь дундаас тайтгаруулах хүн Ганц алга даа, түүнд Хамаг олон найз нь урвацгаажээ. Харьтан дайснууд хүртэл болцгоожээ.


Бас тачаангуй хөрш египетчүүдтэйгээ чи садарлаж, Намайг уурлуулахаар янхандалаа олшруулсан.


Энэ бүх зүйл буюу ичгүүргүй янхан эмийн үйлдлийг хийж байхад зүрх чинь юутай их доройтов оо!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.”


Тиймээс янхан аа, ЭЗЭНий үгийг сонс.


Тэдэнд өгүүл. “Би амьд!” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би буруутын үхэлд огтхон ч баярлахгүй. Харин буруут нь замаасаа эргэж, амьд гарахад Би баярлана. Ёрын муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”


ЭЗЭН анх Хосеагаар дамжуулан айлдах үед Хосеад ЭЗЭН, хэлэхдээ —Яв, завхай эхнэр авч, завхайрлын хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисноор, үлэмж завхайрлыг үйлдэж байна гэв.


“Заргалд, эхтэйгээ заргалд. Учир нь тэрээр Миний эхнэр биш, Би нөхөр нь биш. Тэрээр нүүрнээсээ завхайрлыг зайлуулаг. Хөхнийхөө хоорондоос садар самууныг арилгаг.


Босож, явагтун! Сүйрэл, аюулт сүйрэл авчирдаг бузар байдлын улмаас Энэ нь амрах газар биш ажээ.


Тиймээс тэдэнд хэл. Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Над уруу эргэгтүн хэмээн түг түмдийн ЭЗЭН тунхаглаад, тэгвэл Би та нар уруу эргэх юм» гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


“Хэн боловч эхнэрээсээ салбал цуцлалтын бичгээ түүнд өг” гэж хэлсэн байдаг.


бүсгүйг эцгийнх нь гэрийн үүдэн дээр аваачиж, хотынхон нь түүн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй эцгийнхээ гэрт садарлан самуурч, Израильд шившигт хэрэг хийсэн. Чи дундаасаа ёрын мууг ийнхүү зайлуул.


Гэтэл түүний татвар эм түүнд уурлаж түүнийг орхин, Иудагийн Бетлехемд буй эцгийнхээ гэр уруу гүйж, тэнд дөрвөн сар байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa