Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 29:21 - Ариун Библи 2013

21 Нэрээр минь та нарт хуурамчаар эш үзүүлж байгаа Колаиагийн хүү Ахаб болон Маасеиагийн хүү Зедекиагийн талаар Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг та нарын нүдний өмнө алах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Миний нэрээр та нарт хуурамчаар эш үзүүлж байгаа Колаиагийн хүү Ахаб болон Маасеиагийн хүү Зедекиагийн талаар Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэднийг Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг та нарын нүдний өмнө алах болно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 29:21
8 Mawu Ofanana  

Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би чамайг өөрт чинь болоод бүх найз нөхөрт чинь түгшүүр болгох гэж байна. Нүдэн дээр чинь тэд дайснуудынхаа илдэнд унана. Ингээд Би бүх Иудаг Вавилоны хааны гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг цөлөгдөгсөд болгон Вавилон уруу аваачиж, тэднийг илдээр хядна.


Пашхур чи болон гэрт чинь байгаа бүгд олзлогдон явах бөгөөд та нар Вавилонд очиж, чамайг болон худал эш үзүүллэгийг чинь сонссон найз нөхөд чинь тэнд нас барж, тэнд оршуулагдана» хэмээв” гэж хэлэв.


Би мөн Иерусалимын эш үзүүлэгчдийн дунд Аймшигтай муухай зүйл харав. Тэр нь садар самуун болоод Худал хуурмагаар алхах явдал билээ. Тэд мууг үйлдэгчдийн гарыг бэхжүүлдэг. Иймээс хэн ч бузар муугаасаа эргэсэнгүй. Надад тэд бүгд Содом мэт Оршин суугчид нь Гоморра мэт болов.


Та нар «Бидний төлөө ЭЗЭН, эш үзүүлэгчдийг Вавилонд босгов» гэж хэлсэн учраас


Эш үзүүлэгчид чинь чамд зориулан Хуурамч, тэнэг үзэгдлүүдийг харжээ. Тэд чамайг олзноос гаргахын тулд Хилэнцийг чинь дэлгэж эс тавьжээ, Харин тэд чамд зориулан Хуурамч агаад төөрүүлэх зөнгүүд үзжээ.


Харин хуурамч эш үзүүлэгчид ард түмний дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна. Тэд өөрсөд дээрээ түргэн сүйрлийг авчирна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa