Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 29:11 - Ариун Библи 2013

11 Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 29:11
38 Mawu Ofanana  

Гэвч ганцаар зогсогч Түүнийг хэн саатуулах вэ? Сэтгэлдээ хүссэнээ Тэрээр үйлддэг билээ.


ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд, Зүрхнийх нь санаа Үеийн үед.


Бурхан ЭЗЭН минь, Таны үйлдсэн олон гайхамшгууд Бидэнд хандсан Таны бодлууд олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч Тэд тоолшгүй олон.


Газар нутагт маань сүр жавхлан оршихын тулд Түүнээс эмээгчдэд аврал нь үнэхээр ойр байна.


Надад хилэн байхгүй. Сундуу бут, өргөст бутыг Миний эсрэг тулалдуулахаар босговол Би тэднийг гишгэж, нэгмөсөн шатаах байсан.


“Харагтун, Би Давидад зөвт Мөчир ургуулах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэрээр хаан мэт захирч, Мэргэн ухаанаар үйлдэж, Энэ газар шударга ёс болон зөв шударгыг үйлдэнэ.


Түүний өдрүүдэд Иуда аврагдаж, Израиль аюулгүй амьдарна. Дуудагдах нэр нь «ЭЗЭН бидний зөвт байдал» юм.”


Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ газраас халдеичуудын нутагт аваачсан Иудагийн олзлогдогсдыг Би эдгээр сайн инжиртэй адил сайнд тооцно.


Миний зарц Иаков аа, бүү ай» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Израиль аа, бүү зүрх алд. Учир нь харагтун, Би чамайг алсаас, Үр удмыг чинь олзлогдсон нутгаас нь аварна. Иаков буцан ирж, чимээгүй болж Тайван байж, түүнийг хэн ч айлгаж цочоохгүй.


«Харин тэд Бурхан ЭЗЭНдээ мөн тэдний төлөө Миний босгох хаан Давиддаа үйлчилнэ.


Үзэгтүн, Би энэ хотод эдгэрэл, эрүүл мэндийг авчрах бөгөөд Би тэднийг эдгээх болно. Би тэдэнд амар амгалан болон үнэний элбэг дэлбэгийг илчилнэ.


ЭЗЭНий авралыг тэрээр чимээгүйхэн хүлээх нь сайн.


Тиймээс “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би тэднийг алс хол, үндэстнүүдийн дунд шилжүүлж, улсуудын дунд тараасан боловч очсон улсад нь Би түр хугацаанд тэдний төлөө ариун газар нь болж байв.»”


Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, Бурхан ЭЗЭНээ болон Давид хаанаа хайх болно. Эцсийн өдрүүдэд тэд ЭЗЭНд, сайн сайханд нь чичирсээр очно.


Гэвч тэд ЭЗЭНий бодлыг мэддэггүй бөгөөд Түүний зорилгыг ойлгодоггүй. Учир нь Тэр тэднийг үтрэмд юүжилсэн тариа мэт цуглуулав.


Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин “Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түг түмдийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ” хэмээсэн» гэв.


Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, Мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, Алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би хэлнэ. «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ” гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa