17 Ингээд эш үзүүлэгч Хананиа яг тэр жилийн долдугаар сард үхэв.
Ингээд түүнд энэ нь тохиолдож, хүмүүс гулдан хаалганы дэргэд түүнийг дайран гишгэцгээж, тэрээр үхсэн юм.
“Үзэгтүн, хэлээ ашиглан «ЭЗЭН тунхаглаж байна» гэж тунхагладаг эш үзүүлэгчдийн эсрэг Би байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Тэр жил Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэн буюу дөрөвдүгээр оны тавдугаар сард Гибеоноос гаралтай, Аззурын хүү эш үзүүлэгч Хананиа, ЭЗЭНий өргөөнд тахилч нар болон бүх ард түмний өмнө надад ярихдаа —
Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би чамайг газрын гадаргаас зайлуулах гэж байна. Чи ЭЗЭНий эсрэг тэрслэлийг зөвлөсөн тул энэ жил чи үхэх болно” гэж хэлжээ.
Эдгээр нь Иерусалимаас цөллөгийн бусад ахмадууд, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимаас Вавилон уруу цөллөгт Небухаднезарын авч явсан бүх хүнд эш үзүүлэгч Иеремиагийн илгээсэн захидлын үгс юм.
Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин “Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түг түмдийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ” хэмээсэн» гэв.
Харин Миний хэлэгтүн гэж тушаагаагүй үгийг Миний нэрээр дураараа ярих эсвэл өөр бурхдын нэрээр ярих эш үзүүлэгч байвал тэр эш үзүүлэгч үхэх болно” гэсэн.