Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 26:3 - Ариун Библи 2013

3 Тэд сонсоод, үйлсийнх нь муугаас болж тэдэнд үйлдэхээр Миний төлөвлөж байгаа гай гамшгаас Намайг харамсуулахаар хүн бүр муу замаасаа эргэж магадгүй» хэмээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Тэд сонсоод, тэдний үйлсийн бузар муугаас болж тэдэнд үйлдэхээр Миний төлөвлөж байгаа гай гамшгаас Намайг харамсуулахаар хүн бүр өөрийн бузар муу замаасаа эргэж магадгүй» хэмээв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 26:3
15 Mawu Ofanana  

Ахаб эдгээр үгийг сонсмогцоо хувцсаа уран, биедээ таар өмсөж, мацаг барин, тааран хувцастайгаа хэвтэж, чимээгүй явах болжээ.


Миний өмнө Ахаб өөрийгөө хичнээн хүлцэнгүй болгосныг чи харсан уу? Тэр өөрийгөө Миний өмнө хүлцэнгүй болгосон тул Би түүний өдрүүдэд гай гамшиг буулгалгүй, харин түүний хүүгийн үед түүний гэр дээр гай зовлон авчирна гэв.


Тиймээс одоо үйлс замаа засаж, Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дага. ЭЗЭН, та нарын эсрэг зарласан золгүй явдлын талаар бодолоо өөрчилнө.


Иудагийн хаан Хезекиа болон бүх Иуда түүнийг алсан уу? Тэрээр ЭЗЭНээс эмээн ЭЗЭНий тааллыг гуйсан бөгөөд ЭЗЭН тэдний эсрэг зарласан золгүй явдлын талаар бодолоо өөрчлөөгүй гэж үү? Харин бид өөрсдийнхөө эсрэг асар их буруу муу зүйл үйлдэж байна гэж хэлэв.


Өөр дээр нь авчрах гэж Миний төлөвлөдөг бүх гай гамшгийг Иудагийн гэр сонсож магад. Ингэснээр хүн бүр муу замаасаа эргэх юм. Тэгээд Би тэдний хилэнц ба нүглийг уучилна гэжээ.


Тэдний гуйлт ЭЗЭНий өмнө ирж, хүн нэгбүр нь муу замаасаа эргэж магад. Учир нь энэ ард түмний эсрэг ЭЗЭНий зарласан уур хилэн агуу гэлээ.


Тиймээс хүний хүү чи, цөлөгдөхөд зориулан өөртөө ачаа бэлдэж, тэднийг харж байхад нь өдрөөр цөллөгт яв. Бүр тэднийг харж байхад нь өөрийнхөө газраас өөр газар уруу цөллөгт яв. Тэд тэрслүү гэр боловч ойлгож магадгүй.


Гэвч буруут нь үйлдсэн хамаг нүглээсээ эргэж, бүх зарлигийг минь сахин шударга зөвийг үйлдэх аваас тэрээр заавал амьд үлдэнэ, тэр үхэхгүй.


Би догшин уураа гүйцэлдүүлэхгүй. Би дахин Ефраимыг сүйтгэхгүй. Учир нь Би хүн бус, Харин Бурхан юм. Би та нарын дунд буй Ариун Нэгэн бөгөөд Би хилэгнэл дотор ирэхгүй.


ЭЗЭН зөөлрөхөө больж, Ерөөлөө ардаа орхин Бурхан ЭЗЭНд чинь зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг Орхихыг хэн мэдлээ?


ЭЗЭНд залбирч —Өө ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлээгүй бил үү? Таныг нигүүлсэнгүй Бурхан мөн өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, гай гамшгийг зөөлрүүлэгч Нэгэн гэдгийг би мэднэ. Иймд би Таршиш уруу хурдхан зугтсан юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa