Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 25:32 - Ариун Библи 2013

32 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, ёр муу нь үндэстнээс үндэстэн уруу явж, Дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс агуу их шуурга хөдөлгөгдөж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

32 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, бузар муу нь үндэстнээс үндэстэн уруу явж, газар дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс агуу их шуурга хөдөлгөгдөж байна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 25:32
12 Mawu Ofanana  

Бурхан тэднийг зовлон шаналан бүхнээр үймүүлсэн тул нэг үндэстнийг нөгөө үндэстэн, нэг хотыг нөгөө хот устгаж байв.


ЭЗЭН дуу хоолойн сүр хүчийг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор мутраа буулган үзүүлнэ.


Учир нь ЭЗЭНий зэвүүцэл Бүх үндэстний эсрэг байж, Тэрээр уур хилэнгээ бүх цэргийнх нь эсрэг гаргаж, Тэднийг бүрмөсөн устгалаа. Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.


Сум нь хурц, Нум нь хөвчилсөн, Морьдын туурай нь цахиур мэт, Тэрэгний мөөр нь хуй салхи мэт ажээ.


“Учир нь Би тэдний үйлс хийгээд бодлуудыг нь мэдэх бөгөөд бүх үндэстэн, хэлтнийг цуглуулахаар ирж байна. Тэд ирж, алдрыг минь үзнэ.


Үзэгтүн, ЭЗЭНий шуурга буюу хуйлрах хар шуурга Уур хилэнгээр гарчээ. Тэр нь буруутуудын толгой дээр хуйлран эргэлдэнэ.


Үзэгтүн, ЭЗЭНий шуурга! Уур хилэн, хуйлрах шуурга гарав. Энэ нь буруутуудын толгой дээр хагарах болно.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, умард нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөд Нэгэн агуу том үндэстэн дэлхийн алслагдсан хэсгүүдээс босож ирэх болно.


Тэд нум, жад агсах агаад Хэрцгий бөгөөд өршөөлгүй. Тэдний дуу хоолой тэнгис мэт түрхэрмүй. Сион охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эрс мэт тэд морьдоо унадаг.


Тиймээс Би олзонд босож ирэх өдөр Намайг хүлээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж, хаанчлалуудыг чуулуулж, Шатаж буй бүх уураа, бас зэвүүцэлээ Тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм. Учир нь бүх дэлхий Миний зүтгэлийн галаар цөлмөгдөх болно.


Тэгээд Тэр цааш нь тэдэнд —Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд


Нар, сар, оддод тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa