16 Тэд ууж, гуйван тэдний дунд Миний илгээх илднээс болж галзуурна.”
16 Тэд ууж, гуйван, тэдний дунд Миний илгээх илднээс болж галзуурна”.
Тиймээс чи тэдэнд энэ үгийг хэлэх ёстой. “Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстой» хэмээв.” Тэд чамд “Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстой гэдгийг мэдэхгүй гэж биднийг бодоо юу?” гэхэд
Би тэднийг эцгүүд болон хөвгүүдийнх нь хамт бие биеийнх нь эсрэг бут цохино» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэднийг өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй устгана” хэмээв” гэж хэл гэв.
“Чи тэдэнд «Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын дунд Миний илгээх илдний учир ууж, согтууран бөөлжиж, унаад, дахин бүү бос”» гэж хэл.
Харин чи, чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь, үзэгтүн, Би бүх махбод дээр гай гамшиг авчрах гэж байна. Харин чиний явж болох бүх газарт Би амийг чинь чамд олз болгон өгнө» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Тэр ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул түүнийг согтууруул. Ингээд Моаб бөөлжсөн дотроо хөлбөрч, доог тохуу болно.
Тэд халсан хойно Би тэдний найрыг хийж, Тэднийг баярлуулан хөөргөж, Үүрдийн нойроор нойрсуулж, Сэрээхгүйн тулд тэднийг согтооно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Вавилон нь ЭЗЭНий гарт Бүх дэлхийг согтоох алтан аяга байв. Үндэстнүүд дарснаас нь уусан билээ. Тиймээс үндэстнүүд галзуурцгааж байна.
Гашуун өвсийг хоол болгон идүүлэв. Шарилж мэт ундааг бас Тэр уулгав.
Узын нутаг дахь Едом охин! Баясан, баярлан хөөрч л бай! Аяга чам уруу ч тойрон ирнэ Чи согтууран өөрийгөө нүцгэлнэ.
Ариун ууланд минь та нарын уусантай адил Бүх үндэстэн үргэлжлүүлэн уух болно. Урьд хэзээ ч оршиж байгаагүй мэт тэд ууж, Залгилж мөн хэзээ ч байгаагүй мэт байх болно.
Та нар ч мөн согтож, нуугдан, Дайснаас хоргодох газрыг хайх болно.
тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэрэлч нар ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна.
Өөр нэгэн тэнгэрэлч буюу хоёр дахь нь араас нь даган —Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр уналаа, нурлаа гэж байлаа.
Учир нь түүний завхайрлын тачаалт дарснаас бүх үндэстэн ууж согтоцгоож, дэлхийн хаад түүнтэй завхайрч, дэлхийн худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжицгаав гэв.