Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 23:8 - Ариун Библи 2013

8 харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон тэднийг зайлуулсан бүх орноосоо авчирч, удирдсан ЭЗЭН амьд!» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгээд тэд өөрсдийнхөө хөрсөн дээр амьдарна.”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон Миний тэднийг зайлуулсан бүх орнуудаас авчирч, удирдсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгэхэд тэд өөрсдийн хөрсөн дээр амьдарна”.

Onani mutuwo Koperani




Иеремиа 23:8
24 Mawu Ofanana  

Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Ард түмнээсээ үлдсэн үлдэгсдийг буцааж авна.


ЭЗЭН, Иаковыг өрөвдөн Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь ирмэл хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.


ЭЗЭН тунхаглаж байна. “Тиймээс үзэгтүн, «Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гаргасан ЭЗЭН амьд!» гэж хэлэгдэхгүй.


Харин «Израилийн хөвгүүдийг хойд зүгийн нутгаас болон Өөрөө тэднийг хөөн зайлуулж аваачсан бүх газраасаа буцаан авчирсан ЭЗЭН амьд!» гэж хэлэгдэх өдрүүд ирэх болно. Учир нь тэдний эцэг өвгөдөд Миний өгсөн нутагт тэднийг эргүүлэн авчрах болно.


«Тэгээд Би хонин сүргийнхээ үлдэгсдийг хөөн зайлуулсан бүх нутгаас Өөрөө цуглуулж, тэднийг бэлчээрт нь буцааж авчрах бөгөөд тэд өнөр өтгөн болж, олширно.


Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстэн болон Миний та нарыг зайлуулсан бүх газраас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Та нарыг цөллөгт илгээсэн газраасаа Би та нарыг буцааж авчирна.»


Миний зарц Иаков аа, бүү ай» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Израиль аа, бүү зүрх алд. Учир нь харагтун, Би чамайг алсаас, Үр удмыг чинь олзлогдсон нутгаас нь аварна. Иаков буцан ирж, чимээгүй болж Тайван байж, түүнийг хэн ч айлгаж цочоохгүй.


Учир нь, Би Өөрийн хүмүүс болох Израиль ба Иудагийн сайн сайхныг сэргээх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би бас тэдний эцэг өвгөдөд өгсөн нутагт та нарыг буцаан авчирч, тэд түүнийг эзэмших болно» гэж ЭЗЭН айлдаж байна.”


Үзэгтүн, Би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна. Би тэднийг дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулна, Тэдний дунд сохор ба доголон, Жирэмсэн эмэгтэй ба төрөхөөр өвдөж буй эмэгтэй Бүгд хамтдаа байх болно. Бөөн хүмүүс, тэд энд буцаж ирнэ.


Үзэгтүн, уур, хилэн хийгээд их зэвүүцлээрээ Би тэднийг зайлуулсан бүх нутгаас цуглуулна. Би тэднийг энэ газарт буцаан авчирч, тэднийг аюулгүй амьдруулна.


Энэ бузар муу ургаас үлдсэн үлдэгсэд Миний тэднийг хөөн гаргасан газар бүрд аминаас үхлийг илүүгээр сонгох болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.


“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би тараагдсан улсуудынх нь дундаас Израилийн гэрийг цуглуулж, үндэстнүүдийн нүдний өмнө ариун байдлаа тэдний дотор үзүүлэх үед тэд зарц Иаковтаа өгсөн газарт минь суух болно.


Би ард түмнүүдээс тэднийг гаргаж, улсуудаас тэднийг цуглуулж, тэднийг уугуул нутагт нь аваачна. Израилийн уулс, урсгалуудын дэргэд мөн тэр нутаг дахь хүмүүс оршин буй хамаг газарт Би тэднийг тэжээх болно.


«Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно.


Тэд “Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газрууд, нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болов” хэмээнэ.


Зарц Иаковтаа Миний өгсөн нутагт буюу эцэг өвгөдийн чинь амьдарсан тэр газарт тэд амьдрах болно. Тэд тэнд хөвгүүд, хөвгүүдийнхээ хөвгүүдтэй хамт мөнхөд амьдарна. Миний зарц Давид үүрд ноён нь болно.


Тэгэхэд тэд Намайг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Учир нь Би тэднийг үндэстнүүдийн дунд цөллөгт явуулж, дараа нь тэднийг төрөлх нутагт нь дахин цуглуулсан. Би тэднээс нэгийг нь ч тэнд цаашид үлдээхгүй.


үзэгтүн, тэднийг зарсан тэр газраас чинь Би тэднийг босгон үйлсийг чинь та нарын толгой дээр буцаах гэж байна.


“Чамайг Египет нутгаас гарсан өдрүүдийнх шиг Би чамд гайхамшгуудыг үзүүлэх болно”


Би та нарыг хамтад нь цуглуулах тэр цагт Би та нарыг оруулна. Үнэхээр Би дэлхийн бүх ард түмнүүдийн дунд Та нарт яруу алдар болон магтаалыг өгнө. Тэр үед Би та нарын нүдний өмнө Амжилтыг чинь сэргээх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa