Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 23:16 - Ариун Библи 2013

16 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарт эш үзүүлж байгаа Эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Тэд та нарыг хоосон дэмий юманд удирдаж байна. Тэд ЭЗЭНий амнаас бус, Өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг ярьдаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарт эш үзүүлж байгаа эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Тэд та нарыг хоосон дэмий юманд удирдаж байна. Тэд ЭЗЭНий амаас бус, өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг ярьдаг.

Onani mutuwo Koperani




Иеремиа 23:16
26 Mawu Ofanana  

Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүд хийж —ЭЗЭН ийн айлдаж байна. Эдгээрээр та арамчуудыг устаж дуустал нь нэвт сүлбэх болно гэжээ.


Тэд ЭЗЭНий тогтоолууд, эцэг өвгөдтэй нь Түүний байгуулсан гэрээ болон тэдний эсрэг Түүний гэрчилж байсан гэрчлэлүүдээс татгалзжээ. Тэд хоосон юмыг даган явж, өөрсдөө хоосон болсон бөгөөд тэдэнтэй адил үйлдэж болохгүй гэж ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан, өөрсдийг нь хүрээлэн буй харь үндэстнүүдийн араас тэд дагав.


Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуун эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс —Бид Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу эсвэл би түдгэлзэх үү? гэж асуусанд тэд —Явагтун! Учир нь Бурхан тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.


Хүү минь, сургамж үл сонсвоос мэдлэгийн үгсээс төөрюү.


Тэгтэл ЭЗЭН надад айлдахдаа — Эш үзүүлэгчид нэрээр минь худал хуурмагийг эш үзүүлж байна. Би тэднийг илгээгээ ч үгүй, тэдэнд тушаагаа ч үгүй, тэдэнд айлдаа ч үгүй. Тэд та нарт худал үзэгдэл, мэргэ төлгө, хоосон зүйлс болон өөрсдийн санааны мэхийг эш үзүүлж байна.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Надаас ямар шударга бус зүйл олсон болоод Надаас та нарын эцэг өвгөд холдож Хоосны араас явж, өөрсдийгөө хоосон болгов?


Би эш үзүүлэгчдийг илгээгээгүй, Гэвч тэд гүйдэг. Би тэдэнд яриагүй боловч Тэд эш үзүүлэв.


Хэдий болтол юм? Зүрхнээсээ хуурмагийг эш үзүүлж, худлаа хэлдэг эдгээр эш үзүүлэгчид эргэх үү?


Учир нь тэд Израильд мунхгаар үйлдэж, хөршүүдийнхээ эхнэрүүдтэй садар самууныг үйлдэж, Миний тэдэнд тушаагаагүй үгсийг Миний нэрээр хуурамчаар ярьсан. Би Мэдэгч бас Гэрч билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.”


Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нарын дунд байгаа танай эш үзүүлэгчид ба төлгөчдөөр өөрсдийгөө бүү мэхлүүл. Тэдний зүүдэлдэг зүүдүүдийг бүү сонс.


Үүнийг ойлгож чадах мэргэн хүн хэн бэ? Үүнийг тунхаглуулахаар хэнд ЭЗЭНий ам ярьсан бэ? Яагаад газар нутаг хэн ч өнгөрч явахааргүйгээр сүйрч, цөл мэт эзгүйрэв?


Эмэгтэйчүүд ээ, одоо ЭЗЭНий үгийг сонсоцгоож, Амнаас нь гарах үгийг та нарын чих хүлээн аваг. Охиддоо орилохыг, хөрш бүрд нь гашуудлыг заа.


Гулдан хаалганууд нь газарт шигдэв Хөндлүүдийг нь эвдэж устгав. Хаад ба хан хөвгүүд нь Үндэстнүүдийн дунд оров. Хууль ч цаашид байхаа болив. Эш үзүүлэгчид нь ЭЗЭНээс Үзэгдэл үзэхээ бас болив.


Мөн Иерусалимд эш үзүүлэн амар тайван биш атал түүнд зориулан амар тайвны үзэгдлийг үзэж байсан Израилийн эш үзүүлэгчид ч алга болов.” Эзэн БУРХАН ийн тунхаглаж байна. —


Тиймээс эмэгтэйчүүд та нар цаашид хуурмаг үзэгдлийг үзэхгүй, мэргэ төлгийг ч үйлдэхгүй. Би ард түмнээ гараас чинь чөлөөлнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Юуг ч үзээгүй атал сүнсээ дагаж буй ухвар мөчид эш үзүүлэгчид хөөрхий еэ.


Тэд худал хуурмагийг үзэж, ЭЗЭН тэднийг илгээгээгүй байхад “ЭЗЭН тунхаглаж байна” гэж хэлж худал мэргэ төлгийг үйлдэж байна. Гэсэн ч тэд үгсийнхээ биелэлд найдаж байна.


Эш үзүүлэгчид нь хуурамч үзэгдлийг үзэж, тэдний төлөө худлыг урьдчилан хэлж, ЭЗЭН айлдаагүй атал “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна” гэж хэлснээрээ тэдэнд шохой түрхэв.


Салхи шиг дэвэлзүүр хүн «Би та нарт дарс мөн сархадны тухай ярина» гэж худал ярихад л Тэрээр энэ ард түмний эш үзүүлэгч болчихдог.


Хонины арьс нөмрөн та нар дээр ирэх хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Дотроо харин тэд хомхой чононууд юм.


Тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан гэж Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч, ухваргүй зүрх нь харанхуй болжээ.


Хайртууд минь, сүнс болгонд бүү итгэ. Харин сүнснүүдийг Бурханаас эсэхийг шалга. Учир нь олон хуурамч эш үзүүлэгч дэлхийд гарч ирсэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa