Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 22:8 - Ариун Библи 2013

8 Олон үндэстэн энэ хотын хажуугаар өнгөрөх болно. Тэд нэг нэгэндээ «ЭЗЭН яагаад энэ агуу хотод энэ мэтийг үйлдэв?» гэцгээнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Олон үндэстнүүд энэ хотын хажуугаар өнгөрөх болно. Тэд нэг нэгэндээ «ЭЗЭН яагаад энэ агуу хотод энэ мэтийг үйлдэв?» гэцгээнэ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 22:8
13 Mawu Ofanana  

Чи эдгээр бүх үгийг энэ ард түмэнд хэлэхэд тэд чамд “Ямар учраас ЭЗЭН энэ бүх агуу гай гамшгийг бидний эсрэг тунхагласан юм бэ? Бидний хилэнц юу юм бэ? Эсвэл бид Бурхан ЭЗЭНийхээ эсрэг үйлдсэн нүгэл маань юу юм бэ?” гэж хэлнэ.


Ахлах хамгаалагч, Иеремиаг аваад, түүнд —Бурхан ЭЗЭН чинь энэ нутгийн эсрэг энэ гай гамшгийг айлджээ.


Ингээд ЭЗЭН авчирч, яг айлдсан шигээ үйлдэв. Та нар ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, дуу хоолойг нь эс сонсов. Тиймээс энэ зүйл та нарт тохиолджээ.


Өстөн ба дайсан нь Иерусалимын гулдан хаалгуудаар орно гэдэгт Газар дэлхийн хаад ч, дэлхийн оршин суугчид ч итгэж байгаагүй.


Гэвч Би тэднээс цөөхөн хүнийг илд, өлсгөлөн, тахлаас хэлтрүүлэх нь тэд очих үндэстнүүдийнхээ дунд хамаг жигшүүрээ ярихын тулд юм. Тэгснээр тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэднэ гэв.


Тэгээд та нар тэдний замнал, үйлдлийг нь харахад тэд та нарыг тайвшруулна. Учир нь Би Иерусалимд ямар ч утга учиргүйгээр энэ бүхнийг үйлдээгүй гэдгийг та нар мэдэх болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Израилийн гэр Надад хийсэн хилэнцийнхээ улмаас цөлөгдсөн гэдгийг үндэстнүүд мэдэх болно. Тиймээс Би тэднээс нүүрээ нуун Би тэднийг дайснуудынх нь гарт өгч, тэд бүгд илдэнд унасан байсан билээ.


Тиймээс Би уур, хилэн ба хилэнт гэсгээлтээр чиний эсрэг шүүлтүүд гүйцэлдүүлэхэд, энэ нь чамайг тойрогч үндэстнүүдэд тохуу, ёжлол, сургамж хийгээд хиртхийлт болно. ЭЗЭН Би айлдлаа.


Эзэн минь, зөвт байдал Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр биднийх. Бас иуда хүмүүс, Иерусалимын оршин суугчид мөн бүх Израиль бас Таны эсрэг хийсэн харш юмсынх нь төлөө Таны хөөсөн хол ойрын бүх улсад энэ нь хамаарна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa