Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 22:22 - Ариун Библи 2013

22 Бүх хоньчдыг чинь салхи хийсгэн хамж, Амрагууд чинь олзлогдоно. Тэгэхэд чи бүх хилэнцэт явдлаасаа болж Лавтайяа ичиж, доромжлогдоно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

22 Чиний бүх хоньчдыг салхи хийсгэн хамж, чиний амрагууд олзлогдоно. Тэгэхэд чи бүх хорон муугаасаа болж лавтай яа ичиж, доромжлогдоно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 22:22
24 Mawu Ofanana  

Бид бүгд бузар, Хамаг зөвт байдлууд маань бохир хувцас мэт. Бид бүгдээрээ навч мэт хатан хорчийж, Хилэнц маань биднийг салхи мэт хийсгэнэ.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, зарц нар минь идэх боловч та нар өлсөнө. Үзэгтүн, зарц нар минь уух боловч та нар цангана. Үзэгтүн, зарц нар минь баясах боловч та нар ичнэ.


Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй. Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ.


Усан үзмийн талбайг минь Олон хоньчин сүйтгэж, Тариалангийн талбайг минь талхлав. Тааламжит талбайг минь тэд Эзгүй цөл болгов.


Чи юунд замаа өөрчлөн ийм их хэрэн тэнүүчилнэ вэ? Ассири чамайг шившиг болгосны адил Египет ч бас чамайг шившиг болгоно.


Эндээс ч бас чи гараа толгой дээрээ тавиад гарах болно. Учир нь ЭЗЭН чиний найддаг хүмүүсээс татгалзсан бөгөөд Чи тэдний хамт өсөн дэвжихгүй гэв.


Тахилч нар «ЭЗЭН хаана байна вэ?» гэж хэлсэнгүй. Хууль гүйцэтгэгчид Намайг мэдсэнгүй. Удирдагчид бас Надаас тэрсэлж, Эш үзүүлэгчид Баалаар эш үзүүлж, Ашиг тусгүй зүйлсийн араас явсан.


Харин ЭЗЭН хүчит нэгэн мэт надтай хамт байна. Тиймээс намайг хавчигчид дийлэхгүй бүдэрнэ. Тэд унаснаасаа болж мартагдашгүй Үүрдийн гутамшгаар бүрмөсөн ичгүүрт унах болно.


Бүх амраг чинь чамайг мартаж, Тэд чамайг эрэлхийлэхгүй байна. Учир нь Би чамайг дайсны шархаар, Харгис нэгний шийтгэлээр шархдуулсан нь Хилэнц чинь их, нүгэл чинь тоолшгүй олон учраас билээ.


Зэлүүд болсон чи юу хийх вэ? Чи хичнээн час улаанаар хувцаслан Алтан чимэглэлээр чимэн нүдээ будаж томруулавч Чи дэмий л өөрийгөө үзэсгэлэнтэй болгож байна. Амрагууд чинь чамайг жигшинэ. Амийг чинь тэд эрнэ.


Эш үзүүлэгчид салхи мэт бөгөөд тэдний дотор үг алга. Ийнхүү тэдэнд ийн үйлдэгдэх болно» гэдэг.


Тэд Намайг өдсөн бус уу?» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Өөрөө өөрийгөө гэмтээж байгаа нь тэд өөрсдөө биш үү?”


Ефраим салхиар хооллон Дорнын салхийг үргэлж мөшгөж байна. Тэрээр заль мэх, хүчирхийллийг олшруулж байна. Тэр Ассиритай гэрээ байгуулж, Египет уруу тос зөөдөг.


Тэр хулсан дунд үржил шимтэй байвч Дорнын салхи ирж, ЭЗЭНий салхи цөлөөс өгсөж байна. Ундарга нь ширгэж, булаг нь хатах болно. Бүх л үнэт эдлэлийнх нь эрдэнэсийн санг тэр дээрэмдэнэ.


Салхи тэднийг жигүүртээ ороож, Тахилуудаасаа тэд ичих болно.


Сүргээ орхигч зохисгүй хоньчин хөөрхий еэ! Түүний гар болон баруун нүдэн дээр нь илд байх болно! Түүний гар нь бүхлээрээ хатаж, Баруун нүд нь сохор болно”


Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг нядаав. Учир нь тэднээс болж миний сэтгэл мятарч, тэд ч өөрсдөө намайг зэвүүрхэн жигшив.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa