Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 22:17 - Ариун Библи 2013

17 “Гэтэл нүд хийгээд зүрх чинь Зөвхөн шударга бус орлогод, Гэмгүй цусыг урсгахад, Дарангуйлал болон хүчирхийлэл хийхэд ханджээ.”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 “Гэтэл чиний нүд хийгээд зүрх сэтгэл чинь зөвхөн өөрийн шударга бус орлого, гэмгүй цусыг урсгах болон дарангуйлал ба хүчирхийллийг хийх дээр байна”.

Onani mutuwo Koperani




Иеремиа 22:17
41 Mawu Ofanana  

Чи түүнтэй ярихдаа “ЭЗЭН ийн айлдаж байна. «Чи алчихаад мөн эд хөрөнгийг нь авах нь уу?» ЭЗЭН бас «Наботын цусыг ноход долоож буй тэр газарт чиний цусыг ч бас ноход долоох болно» гэж айлдлаа” гэж хэлээрэй хэмээжээ.


Тэрээр эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхний дагуу ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.


түүний урсгасан гэмгүй цусны учир энэ юм. Тэрээр Иерусалимыг гэмгүй цусаар дүүргэсэн тул ЭЗЭН уучлахыг хүсээгүй билээ.


Иехоиакимын бусад үйл хэрэг, түүний хийсэн бузар зүйлс, түүний эсрэг олдсон бүх юм, харагтун, тэдгээр нь Израиль ба Иудагийн Хаадын номд бичигдсэн юм. Түүний хүү Иехоиахин оронд нь хаан болжээ.


Алхам минь зөв замаас гарч Зүрх минь миний нүдийг дагаж, Гарт минь аливаа толбо наалдсан бол


Гэм буруутан хүсэл тачаалаараа сайрхах агаад Шунахай нэгэн, ЭЗЭНийг хараан үл ойшоодог.


Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгат, зуут, тавьт болон аравтын даргаар тавь.


Зүрхнийх нь сэдэл хүчирхийлэл Уруулынх нь яриа зовлон болой.


Тэд цадахаа мэддэггүй, шуналтай ноход. Тэд ухаангүй хоньчид. Тэд бүгд өөр өөрсдийн мөрөө хөөн Хүн бүр шударга бус олзоо, эцсийн ашгаа эрнэ.


Шударга бусаар эд хөрөнгөтэй бологч нь Гаргаагүй байж өндөг дардаг ятуутай адил. Хижээл насанд нь энэ нь түүнийг орхиж, Эцэст нь тэр мунхаг болно”


Учир нь тэд Намайг орхиж, үүнийг харь газар болгож, өөрсдөө ч, эцэг өвгөдийн ч, Иудагийн хаадын ч мэдээгүй өөр бурхдад энэ газар тахилуудыг шатаасан бөгөөд гэмгүй хүмүүсийн цусаар энэ газрыг дүүргэж,


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэж, дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар! Мөн ирмэл хүн, өнчин эсвэл бэлэвсэн хүнд буруугаар бүү ханд, бүү хүчирхийл. Энэ газарт гэмгүй цусыг бүү урсга!


“Учир нь тэд багаасаа том хүртэл Бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөд Эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл хүн бүр хуурамч байна.


Учир нь түг түмдийн ЭЗЭН Ийн айлдаж байна. “Моддыг нь огтолж, Иерусалимыг бүсэл. Зөвхөн дарлалаас өөр зүйлгүй энэ хот шийтгэгдэх ёстой.


та нар ирмэл хүмүүсийг, өнчид, бэлэвсрэгсдийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй цусыг урсгахгүй, өөр бурхад уруу буюу сүйрэл уруугаа явахгүй бол


Тиймээс Би тэдний эхнэрүүдийг бусдад, Тэдний талбайнуудыг шинэ эзэмшигчдэд өгнө. Учир нь хамгийн багаас хамгийн том нь хүртэл Хүн бүр ашиг олох гэж шунах юм. Эш үзүүлэгчээс тахилч хүртэл Хүн бүр залилан мэхэлдэг.


ядуу, үгээгүйг дарлан дээрэм тонуул хийж, барьцааг эс буцааж, шүтээнүүд уруу нүдээ өргөн жигшүүрт хэргийг үйлддэг,


Тэр арслангуудын дундуур хэрэн явжээ. Тэр залуу арслан болоод, олзоо тасчихыг сурчээ. Тэр хүмүүсийг идэв.


Тэр бэхлэгдсэн цамхгуудыг нь нурааж, Хотуудыг нь балгас болгов. Түүний архирах дуунаас болж, Газар хийгээд түүгээр дүүрэн буй юмс балмагджээ.


Тэд түүнийг дэгээтэй торонд хийгээд, Вавилоны хаанд аваачив. Дууг нь Израилийн ууланд дахин сонсогдуулахгүйн тулд Тэд түүнийг агнуурын торонд оруулав.


Харагтун, эрх мэдлийнхээ хэрээр цус урсгах гэсэн Израилийн захирагчид дунд чинь байсан.


Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн адил чиний өмнө сууж, үгийг чинь сонсох боловч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь амаараа тэд таалалт юмсыг үйлдэвч зүрх нь олз ашгийнхаа араас явдаг.


Тэд талбайг шунахдаа авч, Байрыг шунахдаа булаадаг. Тэд хүнийг байртай нь, Эзэмшигчийг өвтэй нь дарангуйлдаг.


Та нар Сионыг цусаар, Иерусалимыг гажуудлаар босгодог.


Тэр хотын жононгууд нь архирагч арслангууд, Шүүгчид нь үдшийн чононууд юм. Тэд өглөө юу ч үлдээдэггүй.


Тэд элдэв зүй бус, хилэнц, шунал, бузар булайгаар дүүрэн агаад атаа жөтөө, аллага, хэрүүл, заль мэх, хар санаагаар дүүрсэн, хов жив яригч,


хулгайч нар ч, шуналтнууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй.


Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар булай, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм.


олзон дотор Шинарын гоёмсог өмсгөл, хоёр зуун шекел мөнгө болон тавин шекел жинтэй алтан гулдмай байхыг би үзээд, шунахайрч авсан. Үзэгтүн, тэдгээр зүйлс миний майхан дотор газарт булаастай, доор нь мөнгө нь байгаа гэв.


Нүд нь завхайрлаар дүүрэн бөгөөд тэд нүгэл үйлдэхээ хэзээ ч больдоггүй. Тэд тогтворгүй сэтгэлтнүүдийг уруу татдаг бөгөөд шуналд дадсан зүрхтэй хараалын хүүхдүүд юм.


Тэд шуналдаа хуурамч үгсээр та нарыг завшина. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, сүйрэл нь ч үүрэглээгүй байна.


Харин хөвгүүд нь түүний замаар явалгүй шударга бус олз ашгийн араас хөөцөлдөн хээл хахууль авч шударга ёсыг гажуудуулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa