Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 22:14 - Ариун Библи 2013

14 Тэр нь «Би өөртөө зайтай, дээд лаврингуудтай, хэмжээгүй том байшин барьж, Цонхнуудыг нь ухаж гаргаад Хушаар хавтаслан, хурц улаанаар будна» гэж хэлдэг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Тэр нь «Би өөртөө зай ихтэй, дээд өрөөнүүдтэй, багтаамжтай байшин барьж, цонхнуудыг нь хушаар хавтаслан, хурц улаанаар будаж зүснэ» гэж хэлдэг.

Onani mutuwo Koperani




Иеремиа 22:14
13 Mawu Ofanana  

хаан эш үзүүлэгч Натанд ийн хэлэв. —Хараач, би хуш модон өргөөнд заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд байна гэв.


Гол танхимыг тэрээр майлс модоор доторлон, цэвэр алтаар бүрж, дээр нь далдуу мод болон гинжнүүд хийв.


Гэмт үйлдлийг таашаагч нь хэрүүлд дурлах Үүдэн босгоо өндөрлөгч нь яс хугалах.


Гаднах ажилаа цэгцэлж, Талбайд буй юмсаа бэлэн болгож, дараа нь гэр орноо барь.


Өргөө дээвэр маань хуш модон Адар тааз нь агар модон.


Ефраим болон Самарийн оршин суугчид Бүгд үүнийг мэддэг. Зүрхний бардамнал, их зангаар Тэд ярихдаа:


Тэгээд тэрээр садар самуун явдлаа улам ихэсгэсэн. Ханан дээр дүрслэгдсэн хүмүүс болох час улаанаар зурагдсан халдеичуудын хөргүүдийг тэр үзэв.


Хаан “Агуу их хүчээрээ, сүр жавхлангийнхаа алдрын төлөө хаанчлалын өргөө болгож миний бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ.


Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна. Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Би Иаковын ихэрхэлд дургүйцэж, Цайзуудыг нь үзэн ядна. Тиймээс хот болон түүнийг дүүргэгч бүхнийг Би тушаах болно.”


Энэ өргөө эзгүйрэн хоосроод байхад та нарын хувьд гоёмсог гэртээ суух цаг нь мөн гэж үү?


Едом нь “Бид цохигдсон, гэвч бид эргэн ирж, балгаснуудыг босгоно” гэж хэлэвч түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд босгож болно, харин Би нураах болно. Тэднийг гэм нүгэлт нутаг, ЭЗЭНий зэвүүцлийг мөнхөд авсан ард түмэн хэмээн дуудах болно.”


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa