Иеремиа 22:13 - Ариун Библи 201313 Гэрээ зөв бусаар, Дээд лаврингуудаа шударга бусын дагуу баригч нь хөөрхий еэ! Хөршдөө хөлсийг нь өгөлгүй, хоосон ажиллуулагч нь хилэнцтэй еэ! Onani mutuwoАриун Библи 200413 Өөрийн гэрийг зөв шударга бусаар, дээд өрөөнүүдээ шударга ёсны дагуу биш барьдаг нэгэн нь, хөршдөө хөлсийг нь өгөлгүйгээр түүний үйлчлэлийг ашигладаг нэгэн нь гаслантай яа. Onani mutuwo |
Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.