Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 22:11 - Ариун Библи 2013

11 Учир нь энэ газраас одсон, эцэг Иосиагийнхаа байранд хаан болсон, Иосиагийн хүү Иудагийн хаан Шаллумын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэр хэзээ ч ийшээ буцаж ирэхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Учир нь энэ газраас одсон, өөрийн эцэг Иосиагийн байранд хаан болсон, Иосиагийн хүү Иудагийн хаан Шаллумын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэр хэзээ ч тийшээ буцаж ирэхгүй.

Onani mutuwo Koperani




Иеремиа 22:11
10 Mawu Ofanana  

Түүний өдрүүдэд Египетийн хаан Фараон Неко, Ассирийн хаан уруу довтлохоор Евфрат мөрөн тийш очиход Иосиа хаан түүнийг угтан очтол Фараон түүнийг үзээд Мегиддод алав.


Түүний зарц нар түүний үхсэн биеийг тэргэн дотор Мегиддогоос Иерусалимд авч ирээд, өөрийнх нь булшинд оршуулжээ. Тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, түүнийг тосолж, эцгийнх нь оронд түүнийг хаан болгов.


Иехоахаз хаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчилжээ. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв.


Фараон Неко Иосиагийн хүү Елиакимыг эцгийнх нь оронд хаан болгож, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчлөв. Харин Иехоахазыг Египетэд аваачсанд тэр тэндээ үхэв.


Иосиагийн хөвгүүдийн ууган нь Иоханан, удаах хүү нь Иехоиаким, гуравдугаар нь Зедекиа, дөрөвдүгээр нь Шаллум билээ.


Тэгэхэд Ефраимын хөвгүүдийн ургийн тэргүүн нараас Иехохананы хүү Азариа, Мешиллемотын хүү Берехиа, Шаллумын хүү Иехизкиа, Хадлаин хүү Амаса нар тулалдаанаас буцаж ирж байгаа цэргүүдийн өмнө гарч зогсон


Тэгээд Хилкиа болон хааны илгээсэн хүмүүс Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда уруу явав. Шаллум нь Хасрагийн ач, Токхатын хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. Хулда, Иерусалимын хоёрдугаар дүүрэгт амьдардаг байв. Тэд мөнөөх зүйлийн талаар түүнтэй ярилцжээ.


Харин тэд буцахыг хүсэж буй нутагтаа, тийш тэд буцахгүй.


Иудагийн хаан, Амоны хүү Иосиагийн өдрүүдэд Хезекиагийн дөч, Амариагийн гуч, Гедалиагийн ач, Кушийн хөвгүүн Зефаниад ирсэн ЭЗЭНий үг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa