Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 21:4 - Ариун Библи 2013

4 «Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хэрмийн гадна талд чамайг бүсэлж байгаа Вавилоны хаан болон халдеичуудын эсрэг дайтахад чиний ашиглаж байгаа, гарт чинь буй зэр зэвсгийг Би эргүүлэх гэж байна. Би тэднийг энэ хотын төвд цуглуулах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 «Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Үзэгтүн, хэрмийн гадна талд чамайг бүсэлж байгаа Вавилоны хаан болон халдеичуудын эсрэг дайтахад чиний ашиглаж байгаа, чиний гарт буй зэр зэвсгийг Би эргүүлэх гэж байна. Би тэднийг энэ хотын төвд цуглуулах болно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 21:4
23 Mawu Ofanana  

Олзлогдогсдын дунд бөхийн, Алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс болж Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Олон хүний хөл үймээн мэт Уулсын дээрх нүсэр их чимээ шуугиан, Хамтдаа цугларсан үндэстнүүд, Хаанчлалуудын үймэлдэх асар их чимээ шуугиан! Түг түмдийн ЭЗЭН тулаанд цэргүүдийг Цуглуулж байна.


Одоо би усан үзмийнхээ талбайд юу хийх гэж байгаагаа Та нарт өгүүлье. Би хайс шивээг нь авч хаяад, шатаана. Би ханыг нь нурааж талхлагдсан газар болгоно.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би чамайг өөрт чинь болоод бүх найз нөхөрт чинь түгшүүр болгох гэж байна. Нүдэн дээр чинь тэд дайснуудынхаа илдэнд унана. Ингээд Би бүх Иудаг Вавилоны хааны гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг цөлөгдөгсөд болгон Вавилон уруу аваачиж, тэднийг илдээр хядна.


Тэгтэл Иеремиа тэдэнд “Та нар Зедекиад ингэж хэлтүгэй.


Үзэгтүн, бүслэлтийн далангууд хотыг авахаар түүнд хүрчээ. Илд, өлсгөлөн болон тахлын улмаас хот өөрийнх нь эсрэг тулалддаг халдеичуудын гарт оров. Таны айлдсан зүйл биелжээ. Үзэгтүн, Та хардаг билээ.


Учир нь Иудагийн хаан Зедекиа түүнийг түгжээд —Чи яагаад эш үзүүлэн “ЭЗЭН айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгөх гэж байгаа бөгөөд тэр түүнийг авна.


Тэрээр Зедекиаг Вавилон уруу аваачих бөгөөд Намайг түүн дээр иртэл Зедекиа тэнд байна. Харин чи халдеичуудын эсрэг тулалдвал, амжилт олохгүй» хэмээн ЭЗЭН тунхаглаж байна гэж хэлнэ вэ?” гэжээ.


«Уур хилэндээ Миний цохисон энэ хүмүүсийн хүүрээр тэднийг дүүргэхийн тулд халдеичууд тулалдахаар ирж байна. Учир нь тэдний бузар муугийн улмаас Би энэ хотоос нүүрээ нуусан билээ.


Тиймээс ЭЗЭН, түг түмдийн Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иуда болон Иерусалимын бүх оршин суугчид дээр тэдний эсрэг Өөрийн зарласан бүх гай гамшгийг авчирч байна. Учир нь Би тэдэнд айлдсан ч тэд сонсоогүй, Би тэднийг дуудсан боловч тэд хариулаагүй” хэмээв гэжээ.


Тэгэхэд Вавилоны хааны бүх түшмэд болох Нергал-сар-езер, Самгар-небу, ахлах тайган Сар-сехим, тэргүүн мэргэч Нергал-сар-езер болон Вавилоны хааны хамаг үлдсэн түшмэд орж ирэн Дунд дааман хаалганы дэргэд сууцгаав.


Тэд бас тогоонууд, утгуурууд, чимхүүрүүд, угаагуурууд, хайруулууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савыг авч явжээ.


Догшин уурандаа Тэрээр Израилийн бүх хүчийг тастав. Дайснуудын өмнөөс баруун мутраа Тэр татан авлаа. Эргэн тойрныг залгигч дүрэлзсэн гал мэт Иаковын дотор Тэр шатав.


Дайсан мэт болж, Израилийг ЭЗЭН залгив. Ордон болгоныг нь залгиж, Бэхлэлтүүдийг нь Тэрээр устгав. Охин Иудагийнх нь халаглал, харуусал улам нэмэгдэв.


Эзэн тахилын ширээгээ огоорч, Ариун газраа орхив. Орднуудынх нь хана хэрмүүдийг Тэрээр дайсны гарт өгөв. Тогтоосон баярын өдөрт байгаа мэт ЭЗЭНий өргөөнд тэд шуугилджээ.


Би чиний зүүн гараас нумыг чинь цохин унагаж, баруун гараас чинь сумнуудыг чинь авч чулуудна.


Тэд хүүхдүүдээ өсгөх боловч Би нэг ч хүнгүй болтол нь тэднийг хагацаана. Тийм ээ, үнэхээр Би тэднээс салах үед тэд золгүй еэ!


Би Иерусалимын эсрэг тулалдуулахаар бүх үндэстнүүдийг цуглуулна. Хот эзлэгдэж, гэр орнуудыг тонон, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн, хотын хагас нь цөлөгдөх боловч ард түмний бусад нь хотоос таслагдахгүй.


Хаан уурлаж, цэргүүдээ илгээн тэр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa