Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 21:14 - Ариун Библи 2013

14 Би та нарыг үйлсийн чинь үр жимсний дагуу шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Бүх орчин тойрныг нь залгиулахын тулд Би ойд нь гал асаана» хэмээв” гэж хэл гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Би та нарыг өөрсдийн чинь үйлсийн үр дүнгийн дагуу шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Бүх орчин тойрныг нь залгиулахын тулд Би ойд нь гал асаана» хэмээв” гэж хэл гэв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 21:14
29 Mawu Ofanana  

Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм.


Замналынхаа үр жимсийг тэгэхээр идэх л болж, Сэдсэндээ бас цадах л болж.


Амных нь үр жимс хүнийг сайнаар цатгадаг. Гарынх нь үйлс эргээд хүмүүнд цутгадаг.


Сион уул болон Иерусалимд Эзэн бүх ажилаа дуусгамагц “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ.”


Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн Зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж, Сүр жавхлангийнх нь дор Дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.


Тэр өдөр өндөрт буй тэнгэрийн дайчид, Дэлхий дээрх газрын хаадыг ЭЗЭН шийтгэнэ.


Чи зарц нараараа дамжуулан Эзэнийг доромжилж, «Би тэрэгнийхээ олноор уулсын өндөрлөгүүдэд, Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ. Би тэндхийн өндөр хуш, Шилмэл майлс моддыг тас цавчлаа. Би хамгийн өндөр оргил, Хамгийн өтгөн ойд нь хүрч очлоо.


ЭЗЭН нэрийг чинь “Үзэсгэлэнт хэлбэртэй, жимстэй, ногоон чидун мод” гэж дуудсан. Нүргэлсэн их дуу чимээгээр Тэрээр түүн дээр гал ноцоов. Тэгээд мөчрүүд нь хэрэггүй болжээ.


Түг түмдийн ЭЗЭН мөн ийн айлдав. “Үзэгтүн, Би тэднийг шийтгэх гэж байна! Залуучууд илдэн доор үхэж, хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхэх болно.


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, Цээж дотрыг шалгадаг нь Хүн бүрд замуудынх нь дагуу, Үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


Харин Амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр Амралтын өдрийг ариунаар сахихын төлөө та нар Намайг сонсохгүй бол Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, эс унтраагдана»”


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Иудагийн хааны гэрт очоод тэнд энэ үгийг хэл.


Учир нь тусбүрдээ зэвсэг агссан сүйтгэгчдийг Би чиний эсрэг тавина. Тэд шилмэл хушнуудыг чинь огтолж, гал уруу хаяна.


Хүн бүрд замынх нь болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүний хөвгүүдийн бүх замналыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг нь Та билээ.


Тэд ой модыг нь цавчив» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд царцаанаас ч илүү олон болоод Тоолшгүй олон боловч Лавтайяа олдохгүй болно.


Сагсуу онгироо нэгэн өөрийг нь дээш босгох ямар ч хүнгүйгээр бүдэрч унана. Би түүний хотуудад гал тавих бөгөөд тэр гал түүний бүх эргэн тойрныг залгих болно.”


Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон Иерусалимын бүх байшинг шатаажээ. Том байшин бүрийг тэрээр галдан шатаав.


Газар дэлхий, сонсогтун. Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу Төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна. Учир нь тэд үгсийг минь сонсоогүй бөгөөд Хуулийг минь ч бас эсэргүүцсэн билээ.


Тулман хөөрөг ширүүнээр үлээж Хар тугалга галд залгиулдаг. Гэтэл дэмий хоосон цэвэршүүлэлт хийжээ, Муу хүмүүс зайлуулагдсангүй.


ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, тээрхийн арьсаа л тануулсан тэр бүгдэд хандах өдрүүд ирж байна.


Догшин уурандаа Тэрээр Израилийн бүх хүчийг тастав. Дайснуудын өмнөөс баруун мутраа Тэр татан авлаа. Эргэн тойрныг залгигч дүрэлзсэн гал мэт Иаковын дотор Тэр шатав.


Израилийн газарт “ЭЗЭН айлдахдаа «Харагтун, Би та нарын эсрэг байна. Би илдээ хуйнаас нь сугалж, дотроос чинь зөвт ба буруутын аль алийг тасална.


Оршин суугчдынхаа үйлийн үрээс болж Дэлхий эзгүйрнэ.


Ливан аа, хаалгуудаа онгойлго Хуш моддыг чинь гал залгиг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa