Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 20:8 - Ариун Библи 2013

8 Учир нь би ярих болгондоо чангаар хашхирдаг. Би хүчирхийлэл, сүйрлийг тунхаглаж байна. Учир нь ЭЗЭНий үг надад Бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Учир нь би ярих болгондоо чангаар хашхирдаг. Би хүчирхийллийг болоод сүйрлийг тунхаглаж байна. Яагаад гэвэл ЭЗЭНий үг надад бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 20:8
26 Mawu Ofanana  

Дараа нь тэр тэндээс Бетел уруу явав. Түүнийг замаар өгсөн явж байтал хотоос хөвгүүд гарч ирээд, түүнийг дооглон —Халзан толгойт оо, өгсөөд бай. Халзан толгойт оо, өгсөөд гэцгээв.


Гэвч Өөрийн ард түмний эсрэг хөдөлсөн ЭЗЭНий уур хилэн үлэмж болж, залруулшгүй болох хүртэлээ тэд Бурханы элч нарыг харааж, Түүний үгийг үл тоомсорлож, Түүний эш үзүүлэгчдийг доромжилсон юм.


Та нар хэнийг шоолж байна вэ? Хэний эсрэг амаа томоор ангайлгаж, Хэлээ гаргана вэ? Та нар гэмт үйлдлийн хүүхдүүд, Худал хуурмагийн үр удам бөгөөд


Золгүй еэ! Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлжээ! Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй. Гэтэл хүн бүр намайг хараах юм.


Та мэддэг билээ, ЭЗЭН, намайг санан ажиглаж, Намайг хавчигчдаас өшөөг минь миний өмнөөс аваач. Тэвчээр дотроо багтааж, Намайг бүү зайлуулаач. Таны төлөө гэсэндээ би зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч.


Харин Амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр Амралтын өдрийг ариунаар сахихын төлөө та нар Намайг сонсохгүй бол Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, эс унтраагдана»”


Өө, ЭЗЭН, Та намайг мэхэлж, би мэхлүүлэв. Та намайг дийлж, ялав. Би бүхэл өдрийн турш доог тохуу болов. Хүн бүр намайг тохуурхах юм.


миний өмнө болон та нарын өмнө байсан эш үзүүлэгчид эрт цагаас олон нутгийн эсрэг, их хаанчлалуудын эсрэг, дайн, гай гамшиг болон тахлын тухай эш үзүүлж байсан.


Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, Тэгээд харж ажигла. Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг ганц хүнийг чи олох гэж задгай талбайнуудаар хай. Олбол Би тэр хотыг өршөөнө.


Тиймээс ойн арслан тэднийг алж, Цөлийн чоно тэднийг устгана. Ирвэс хотуудыг нь харж байна. Хотоос гарах хүн бүр тасчуулах болно. Учир нь тэдний гэмт үйлдэл нь их, Итгэлээс няцах явдлууд нь тоолшгүй олон ажээ.


Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ? Үзэгтүн, тэдний чих битүү хэвээр бөгөөд тэд сонсож чадахгүй. Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдний тохуу болов. Тэд түүнийг таашаасангүй.


Та нар хулгай хийж, алж, завхайран хуурамчаар тангараглаж, Баалд тахил өргөн, өөрсдийн мэддэггүй өөр бурхдын араас яваад,


Ямар учраас Та надад ёс бусыг харуулж, Юунд бузар мууг үзүүлнэ вэ? Тийм ээ, сүйрэл болон хүчирхийлэл өмнө минь болж, Эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж байна.


Хуульчдын нэг нь Түүнд —Багш аа, Та ингэж хэлснээрээ биднийг бас доромжлон гутааж байна гэхэд


Христийн төлөө буруутгагдах нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа.


Иймээс Түүнийг доромжилсныг нь бид үүрэн, хуарангийн гадна гарч Түүн уруу очицгооё.


Та нар Христийн нэрээс болж зүхэгдвээс ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa