Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 2:6 - Ариун Библи 2013

6 Тэд «Биднийг Египет нутгаас гаргаж, Цөлөөр, хагссан болон ан цав бүхий газраар, Хэний ч хөндлөн гарч үзээгүй, Хэний ч оршин амьдарч байгаагүй Ган гачиг бүхий мөн үхлийн харанхуйн газраар Биднийг хөтлөн удирдсан ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Тэд «Биднийг Египетийн нутгаас гаргаж, цөлөөр, зэлүүд болон ан цав бүхий газраар, ган гачиг бүхий, мөн гүн харанхуй газраар, хэний ч хөндлөн гарч үзээгүй, хэний ч оршин амьдарч байгаагүй газраар биднийг хөтлөн удирдсан ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.

Onani mutuwo Koperani




Иеремиа 2:6
26 Mawu Ofanana  

Елиагаас унасан түүний өнөөх нөмрөгийг тэр аваад, усыг цохиж —Елиагийн Бурхан ЭЗЭН хаана байна вэ? гэв. Тэр ийнхүү бас усыг цохиход, тэр нь хоёр тийш болон ярагдаж, Елиша гаталж гарлаа.


Харанхуй ба үхлийн харанхуй түүнийг залгиг. Үүл түүнийг бүрхэг. Өдөр харанхуй болж түгшүүлэг.


“Шөнө ч тэр хүч өгдөг, Бүтээгч Бурхан минь хаана байна вэ?


Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч Хор муугаас би үл айна. Та надтай хамт агаад Тайвшруулал минь Таны саваа, Таны таяг билээ.


Эртний өдрүүдээ, урьдын жилүүдээ бодно.


—Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.


Бүх л зовлон шаналанд нь Тэр шаналсан бөгөөд Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив. Эртний бүхий л өдрүүдэд Тэр тэднийг өргөж явсан билээ.


Таны нэрийг дуудан Танаас зуурахаар босож өндийх хэн ч алга. Учир нь хилэнцээс минь болж Та биднээс нүүрээ нууж, биднийг залгив.


Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, Бүрэнхий уулс дээр мөн хөл чинь бүдрэхээс өмнө Та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг үхлийн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө Бурхан ЭЗЭНдээ алдрыг өргө.


Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Залуу үеийн чинь зориулалт, Сүйт бүсгүйнх мэт хайрыг чинь, Тариалаагүй газар нутаг болох цөлд хүртэл Намайг дагаж байсныг чинь Би санаж байна.


Тахилч нар «ЭЗЭН хаана байна вэ?» гэж хэлсэнгүй. Хууль гүйцэтгэгчид Намайг мэдсэнгүй. Удирдагчид бас Надаас тэрсэлж, Эш үзүүлэгчид Баалаар эш үзүүлж, Ашиг тусгүй зүйлсийн араас явсан.


Тэд ЭЗЭНий тухай худал хэлж, «Энэ нь Тэр биш. Золгүй явдал бидэн дээр ирэхгүй. Бид өлсгөлөн эсвэл илд үзэхгүй.


Тэд хэдийгээр «ЭЗЭН амьд!» гэдэг ч Үнэндээ тэд хуурамчаар тангарагладаг.


Хотууд нь айдас болоод Хатаж хагссан нутаг, цөл Ямар ч хүн амьдардаггүй, Ямар ч хүн дамжин өнгөрдөггүй нутаг болжээ.


Харин эш үзүүлэгчээр дамжуулан, Израилийг Египетээс ЭЗЭН гаргаж, Эш үзүүлэгчээр дамжуулан тэр хамгаалагдсан.


Гэвч Египет газраас Би та нарын Бурхан ЭЗЭН. Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдэх ёсгүй. Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй.


Египет нутгаас та нарыг авчирсан нь Би байсан. Та нарт аморичуудын нутгийг эзэмшүүлэхээр, Дөчин жил та нарыг цөлд Би удирдсан.


Харанхуйд суугч ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав» гэсэн юм.


ЭЗЭН Бурханыхаа бидэнд тушаасан ёсоор бид Хоребоос хөдөлж, та нарын харсан аймшигт өргөн цөлийг бүхэлд нь гатлан аморичуудын уулархаг нутаг хүрэх замаар Кадеш-барнеад ирсэн билээ.


ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд, араатан архирах цөлөөс олжээ. Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж, Нүднийхээ цэцгий мэт хамгаалсан.


ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд мөн чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм.


Гидеон хариулан —Эзэнтэн минь ээ, хэрэв ЭЗЭН бидэнтэй хамт байдаг юм бол яагаад энэ бүгд бидэнд тохиолдоно вэ? Мөн бидний өвөг дээдэс “ЭЗЭН, биднийг удирдан Египетээс авчирсан” гэж бидэнд хуучилсан тэр бүх гайхамшгууд нь хаана байна вэ? Харин одоо биднийг ЭЗЭН орхиж Мидианы гарт өгчээ гэхэд


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa