Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 2:32 - Ариун Библи 2013

32 Онгон охин гоёл чимэглэлээ, сүйт бүсгүй гоёлын хувцсаа мартаж чадах уу? Гэтэл Миний хүмүүс Намайг тоймгүй олон өдөр мартсан билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

32 Онгон охин гоёл чимэглэлээ, сүйт бүсгүй гоёлын хувцсаа мартаж чадах уу? Гэтэл Миний хүмүүс Намайг тоймгүй олон өдөр мартсан билээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 2:32
24 Mawu Ofanana  

Тэмээнүүдээ ус ууж дууссаны дараа, тэр хүн хагас шекелийн жинтэй алтан гархи, арван шекелийн жинтэй хос алтан бугуйвчийг түүнд авч өгөөд —


Тэрээр охин дүүгийнхээ гарт байгаа бугуйвч, чихэнд байгаа ээмгийг хараад, бас тэр хүн надад ингэж хэллээ гэсэн үгийг нь Ребекагаас сонсоод, нөгөө хүн уруу очиход тэрээр худгийн дэргэд тэмээнийхээ хажууд зогсож байжээ.


алт мөнгөн эрдэнэс, хувцас хунар гарган Ребекад өгөв. Тэр түүний ах болон ээжид нь бас үнэт зүйлс барьжээ.


Израилийн охид оо, Та нарыг час улаан тансаг хувцсаар гоёж, Өмсгөлийн чинь дээр алтан чимгийг зүүж өгсөн Саулын төлөө уйлагтун.


Аврагч Бурханаа тэд мартсан юм. Агуу зүйлсийг Тэрээр харин Египетэд хийсэн байсан юм.


Бурханыг мартдаг бүх үндэстэн, Гэм буруутнууд Үхэгсдийн орон уруу буцна.


Учир нь чи авралынхаа Бурханыг умартан, Хоргодох газрынхаа хадыг эс санав. Түүнчлэн чи дур булаам ургамлууд тарьж, Харийн усан үзмийн нахиаг суулгажээ.


Намайг санаагүй, Намайг бодоо ч үгүй худал хэлж байхдаа чи Хэнээс чи зовниж, хэнээс эмээсэн бэ? Би эртнээс хойш чимээгүй байсны улмаас Чи Надаас эмээхгүй болсон уу?


Би ЭЗЭНий дотор ихэд бахдан Сэтгэл минь миний Бурханд баярлана. Сүйт залуу цэцгийн хэлхээгээр чимж, Сүйт бүсгүй үнэт чулуугаар гоёдог шиг Тэр намайг авралын хувцсаар хувцаслаж, Зөвт байдлын нөмрөгөөр бүтээв.


Үгсийг минь сонсохоос татгалздаг, зүрхнийхээ гөжүүдлэлээр алхдаг бөгөөд өөр бурхдын араас үйлчлэхээр бас бөхийн мөргөхөөр явсан энэ хорон муу хүмүүс яг энэ ямар ч хэрэггүй бүс шиг болог.


Энэ чиний шавга, Надаас чамд хэмжиж өгсөн хувь юм гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь чи Намайг мартаж, Худал хуурмагт итгэсэн билээ.


Гэтэл Миний хүмүүс Намайг мартсан агаад Тэд хоосон бурхдад утлага уугиулж, Гол замаар бус жимээр явахын тулд Тэд замуудаасаа, эртний замуудаас бүдэрсэн нь


Үндэстний бурхад нь бурхад биш ч гэсэн Тэд сольдог гэж үү? Гэтэл Миний хүмүүс яруу алдраа Ашиг тусгүй зүйлээр сольжээ.


Хайрыг эрэлхийлэхээр чи замаа ямар сайн бэлдэнэ вэ? Тиймээс булай эмэгтэйчүүдэд хүртэл чи замаа заажээ.


Тэдний эцэг өвгөд Баалаас болж нэрийг минь мартсан шиг тэд бие биендээ хэлдэг зүүдээрээ Миний нэрийг хүмүүсээс минь мартуулахыг боддог.


Нүцгэн өндөрлөгүүд дээр дуу хоолой буюу Израилийн хөвгүүдийн гуйх ба уйлах нь сонсогдож байна. Учир нь тэд замаасаа гажиж, ЭЗЭН Бурханаа мартсан.


Дунд чинь тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү, ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Учир нь Израиль Бүтээгчээ мартаж, Орднуудыг байгуулсан. Иуда бас бэхлэгдсэн хотуудыг олшруулсан. Хотууд уруу нь Би гал илгээж Орднуудыг нь тэр түймэрдэх болно.


Гэтэл Иешурун өөхөлж, тэлчлэв. Чи өөхөлж, бүдүүрч, тэнтийв. Өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж, Өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоов.


Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.


Ийнхүү эргэн тойрон дахь дайснуудынх нь савраас өөрсдийг нь чөлөөлөн аварсан өөрсдийн Бурхан ЭЗЭНийг Израилийн хөвгүүд умартав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa