Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 2:28 - Ариун Библи 2013

28 Өөрсдөдөө бүтээсэн бурхад чинь хаана байна вэ? Зовлонгийн чинь цагт тэд Чамайг аварч чадах юм бол тэд босоцгоог. Иуда, хотуудын чинь тоогоор чамд бурхад байдаг билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

28 Өөрсдөдөө зориулан бүтээсэн бурхад чинь хаана байна вэ? Зовлонгийн чинь цагт тэд чамайг аварч чадах юм бол, тэд босоцгоог. Учир нь, өө Иуда, хотуудын чинь тоогоор чиний бурхад байдаг билээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 2:28
16 Mawu Ofanana  

Елиша Израилийн хаанд —Би чамд ямар хамаатай юм бэ? Чи эцгийнхээ эш үзүүлэгчид болон эхийнхээ эш үзүүлэгчид уруу яв гэв. Израилийн хаан түүнд —Үгүй, учир нь ЭЗЭН энэ гурван хааныг Моабын гарт өгөхөөр дуудсан юм гэв.


Цуглаад ирцгээ. Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо. Модон шүтээнүүдээ дээдлэн Аварч чадахгүй бурханд залбирдаг тэдэнд мэдлэг алга.


Тэд сунацгааж, хамтдаа бөхийн Ачаагаа ч аварч чадсангүй, Өөрсдөө ч олзлогдов.


Тэд өнөөхөө мөрөн дээрээ дамнан зөөж, байранд нь залдаг. Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог. Түүн уруу нэг нь хашхирлаа гэхэд Тэр хариулахгүй, Мөнөөхийг зовлон шаналангаас нь ч чөлөөлөхгүй.


Орилж байхад чинь Бүлэглэл чинь чамайг авраг! Салхи тэд бүгдийг чинь хийсгэж, Үлээх агаар тэднийг авна. Харин Надад хоргодогч нь газрыг өвлөн Ариун уулыг минь эзэмшинэ.


Намайг умартаж, бусад бурхдад тахил өргөн, гарынхаа бүтээлд мөргөсөн тэдний бүх бузар булайгаас болж Би шүүлтээ тэдний дээр тунхаглах болно.


Тэгэхэд Иудагийн хотууд болон Иерусалимын оршин суугчид явж, утлага уугиулдаг бурхад уруугаа хашхирах боловч тэд гай гамшгийнх нь үед тэднийг үнэхээр аврахгүй.


Учир нь, Өө Иуда, бурхад чинь чиний хотууд шиг олон биш үү. Та нарын ичгүүрт зүйлд босгосон тахилын ширээнүүд буюу Баалд утлага уугиулахаар босгосон тахилын ширээнүүд Иерусалимын гудамжнууд шиг олон ажээ.


Аяа хөөрхий! Тэр өдөр агуу бөгөөд Түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Иаковын зовлон шаналангийн үе боловч Үүнээсээ тэр аврагдана.


Тэгвэл танд “Вавилоны хаан чиний эсрэг мөн энэ нутгийн эсрэг ирэхгүй” гэж эш үзүүлсэн эш үзүүлэгчид чинь хаана байна?


Израиль усан үзмийн саглагар мод ажээ. Тэрээр өөртөө үр жимсийг гаргадаг. Жимс нь ихсэх тусам тэр Улам олон тахилын ширээ хийв. Газар нутаг нь элбэг дэлбэг болох тусам Тэд ариун баганануудаа сайжруулав.


Шүтээнийг хүн сийлэн бүтээсэн хойно Ашиг тус нь юу вэ? Худал хуурмагийг заагч баримал хөргүүдийн Ашиг тус нь эсвэл юу вэ? Үүнийг хийгч нь ярьж чаддаггүй шүтээнүүдийг урлахдаа Гарын бүтээлдээ л итгэн найддаг билээ.


Модны тайрдсанд хандан «Сэрээч!» гэж, Дүлий чулуунд «Босооч!» хэмээн хэлдэг хүн хөөрхий еэ! Тэр чамд зааж чадна гэж үү? Үзэгтүн, тэд чинь алт, мөнгөөр бүрүүлсэн Амьсгаа дотор нь байхгүй эд.


ЭЗЭН айлдсан нь “Тэдний бурхад хаа байна вэ? Тэдний хоргодсон хад хаа байна вэ?


Явж, өөрсдийнхөө сонгосон бурхдад хашхир. Зовлон шаналангийн цагт чинь тэд та нарыг авраг” гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa