Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 19:5 - Ариун Библи 2013

5 Баалд шатаалт тахил болгон хөвгүүдээ галд шатаахын тулд Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьсан. Энэ нь Миний хэзээ ч тушаагаагүй, яриагүй, санаанд минь ч ороогүй зүйл юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Баалд шатаалт тахил болгон өөрсдийн хөвгүүдийг галд шатаахын тулд Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьсан юм. Энэ нь Миний хэзээ ч тушаагаагүй, яриагүй, Миний санаанд ч ороогүй зүйл юм.

Onani mutuwo Koperani




Иеремиа 19:5
14 Mawu Ofanana  

Тэд охид хөвгүүдээ гал дундуур гаргаж, мэргэ төлгө, ид шидийг хийж, ЭЗЭНийг уурлуулан, Түүний мэлмийд ёрын мууг үйлдэхийн тулд өөрсдийгөө худалдав.


Тэр өөрийн хүүг гал дундуур явуулан, мэргэлж, төлгө үйлдэж, сүнс дуудагчид ба мэргэ төлгөчидтэй холбогдон ЭЗЭНий мэлмийд үлэмж ёрын мууг үйлдэж Түүний хилэнг өдөөжээ.


Үүнээс гадна, Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн адилаар тэрээр Бен-хинномын хөндийд утлага өргөж, тэдний бузар заншлыг дуурайж хүүгээ гал дундуур явуулсан ажээ.


Тэд хөвгүүд охидоо Молехт өргөхөөр Бен-хинномын хөндийд Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьж, Иудаг нүгэлд хүргэжээ. Гэвч Би тэдэнд тушаагаа ч үгүй, бас ийм жигшүүрт зүйлсийг тэд хийнэ гэж Миний оюун бодолд ч ороогүй.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Чи тачаалаа асгаж, амрагуудтайгаа янхандан нүцгэн биеэ дэлгэсэн учраас мөн бүх жигшүүрт шүтээн болоод чиний тэдэнд өгсөн хөвгүүдийн чинь цусны төлөө,


Тэд хэвлийг анх нээгч бүхнийг гал дундуур гаргасан тэрхүү өргөлөөс нь болж Би тэднийг бузар гэж зарласан. Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд Би тэднийг эзгүйрүүлэх юм.»”


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэр өдөр зүрхэнд чинь бодлууд төрж, чи ёрын муу төлөвлөгөө сэднэ.


Аяа хаантан, таныг орондоо байх үед бодлууд тань ирээдүйд болох зүйлсэд хандсан бөгөөд нууцуудыг илчилдэг Нэгэн энэ нь юу болохыг танд мэдүүлсэн байна.


Мөн үр удмаа Молехт өргөхөөр өгч болохгүй. Чи Бурханыхаа нэрийг бүү гутаа. Би ЭЗЭН.


Дараа өдөр нь Балак, Балаамыг авч Баалын мөргөлийн өндөрлөгүүдэд аваачжээ. Тэр тэндээс өнөөх ард түмний нэг хэсгийг харав.


Тэд ЭЗЭНий үзэн яддаг жигшүүрт үйлдэл бүхнийг бурхдадаа зориулан хийж, бүр хөвгүүд, охидоо ч галд шатаан бурхдадаа өргөдөг. Харин чи ЭЗЭН Бурхандаа ийн үйлдэж болохгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa