10 Тэгээд чамайг дагалдан явах хүмүүсийн нүдэн дээр чи ваарыг хагалж,
Энэ нь хайр найргүй бутлагдсан, Ваарчны савны хагархай мэт байх агаад, Зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч Үлдэгдлээс нь эс олдоно.
ЭЗЭН ингэж айлдав. — Явж, ваарчны шавар ваар савыг худалдан ав. Ард түмний ахмадуудаас заримыг, ахлах тахилч нараас заримыг авч яв.
Тиймээс, үзэгтүн, Би түүн уруу юүлэгч хүмүүсийг илгээх бөгөөд тэд түүнийг юүлэн асгаж, сав суулгуудыг нь хоослон вааруудыг нь эвдлэх өдрүүд ирж байна гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Моабын бүх байшингийн дээвэр дээр болон гудамжнуудад нь газар бүр гашуудал байна. Учир нь Би Моабыг хүсэшгүй сав мэт эвдлэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
их үнэтэй тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй Түүн дээр ирээд, Түүнийг хооллохоор тухлахад толгойд нь тосоо цутгав.