19 Аяа ЭЗЭН, намайг сонсож, миний дайснууд юу хэлж байгааг сонсооч!
19 Өө, ЭЗЭН, намайг сонсож, миний дайснууд юу хэлж байгааг сонсооч!
ЭЗЭН, чих тавин сонсооч. ЭЗЭН, мэлмийгээ нээн хараач. Амьд Бурханыг доромжлохоор Сеннахерибын илгээсэн үгийг сонсооч.
Учир нь тэд бүгдээрээ “Тэд ажилдаа мохож, ажил нь гүйцэд хийгдэхгүй” гэж бодож, биднийг айлгахыг хичээж байв. Харин одоо, гарыг минь тэнхрүүлээч Бурхан минь ээ.
Тэд харааг, харин Та ерөөгөөч! Босохдоо тэднийг ичгүүрт оруулж, Боолыгоо харин баярлуулаач!
Хайрын минь хариуд тэд намайг буруутгаж байна. Харин би залбирна.
Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүд сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээрээ цохиж ямар ч үгэнд нь анхааралаа хандуулахгүй байя” гэж хэлэв.
Сайныг муугаар хариулах ёстой гэж үү? Учир нь тэд надад нүх ухжээ. Таны уур хилэнг тэднээс зайлуулахын тулд Тэдний төлөө сайныг ярихаар Таны өмнө би хэрхэн зогссоныг санаач.
Гэлээ ч түг түмдийн ЭЗЭН, шударга нэгнийг сорьж, Цээж дотор хийгээд зүрх сэтгэлийг хардаг Тэдний дээр байх өшөө авалтаа Та надад харуулаач. Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.
Ай ЭЗЭН, дарамтыг минь харжээ. Хэргийг минь Та шүүгээч.
Өө дайсан минь, надаас болж бүү баяс! Би унавч, босох болно. Би харанхуйд суувч ЭЗЭН миний гэрэл юм.