Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 17:26 - Ариун Библи 2013

26 Тэд шатаалт тахил, тахил, идээн өргөл болон утлага мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчран Иудагийн хотуудаас, Иерусалимын эргэн тойрноос, Бениамин нутгаас, нам дор газраас, уулархаг газраас мөн Негевээс ирэх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 Тэд шатаалт тахил, тахил, идээн өргөл болон утлага, мөн ЭЗЭНий гэрт талархлын тахилуудыг авчран Иудагийн хотуудаас, Иерусалимын эргэн тойрноос, Бениамины нутгаас, нам дор газраас, уулархаг газраас болон Негевээс ирэх болно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 17:26
17 Mawu Ofanana  

Тэд ЭЗЭНийг магтан талархал өргөж —Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний энэрэл хайр Израиль дээр мөнхөд байдаг гэж дуулцгаав. ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан тул бүх хүн ЭЗЭНийг магтахдаа чанга дуугаар уухайлцгаав.


Тэд бас талархлын тахилуудыг өргөг! Түүний үйлсийг уухайн дуугаар тунхаглаг!


Танд би талархлын тахилыг өргөж, ЭЗЭНий нэр дээр дуудна.


Таны өргөөнд би Шатаалт тахилуудыг авч орно. Танд тангарагласнаа Би биелүүлнэ.


Миний ариун өдөр таашаалаа үйлдэхээс татгалзан, Амралтын өдрийн төлөө чи хөлөө татаж, Амралтын өдрийг баясгалант, ЭЗЭНий ариун, эрхэм хүндэт гэж нэрлэж, Замаараа явалгүй, Таашаалаа хайлгүй, Үгсийг чалчилгүй, Энэ өдрийг хүндэтгэвэл


Тэдэн дотроос талархлууд, Баярлан цэнгэгч хүмүүсийн дуу хоолой гарна. Би тэднийг олшруулж, Тэд цөөрөхгүй. Бас тэднийг хүндэтгэж, Тэд өчүүхэн байхаа болино.


Хүмүүс мөнгөөр талбайнуудыг худалдан авч, гарын үсгээ зурж, баримтуудаа битүүмжилж, Бениамины нутагт, Иерусалимын орчимд, Иудагийн хотуудад, уулархаг нутгийн хотуудад, нам дор газрын хотуудад болон Негевийн хотуудад гэрчүүдийг дуудна. Учир нь Би тэдний сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв.


баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу “Түг түмдийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.


Уулархаг газрын хотуудад, нам дор газрын хотуудад, Негевийн хотуудад, Бениамины нутагт, Иерусалимын ойр орчимд болон Иудагийн хотуудад мал сүргүүд өөрсдийг нь тоолдог нэгний гар доогуур дахин өнгөрөх болно» гэж ЭЗЭН айлдаж байна.


Иерусалим оршин суугчидтай байж, эргэн тойрных нь хотууд хөгжин цэцэглэж, Негев ба уулсын бэлээр ч хүн амьтантай байх үед эртний эш үзүүлэгчдээр ЭЗЭНий тунхагласан үгс нь эдгээр биш гэж үү?” гэв.


[Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. Энэ нь Түүний нэрд талархах уруулын үр жимс юм.


Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун.


бас итгэмжит гэрч, үхэгсдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын захирагч Есүс Христээс та нарт байх болтугай. Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс маань чөлөөлж,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa