15 Хараач, тэд надад “ЭЗЭНий үг хаана байна? Тэр нь одоо ирэг!” гэж хэлсээр байна.
“Тэр түргэн хийж, Ажил юугаа яаравчлаг. Бид үзмээр байна. Израилийн Ариун Нэгэний зорилго ойртон өнгөрөх болтугай. Бид мэдмээр байна” гэж өгүүлэгчид
Хүний хүү, Израиль нутгийн тухай “Өдрүүд уртсан аливаа үзэгдэл үгүй болно” гэж хэлж буй тэр зүйр үг чинь юу вэ?
ЭЗЭНий өдрийг хүсэмжлэгч та нар хөөрхий еэ. ЭЗЭНий өдөр нь та нарт ямар хэрэгтэй вэ? Тэр нь гэрэл биш, харанхуй байх болно.
Та нар үгсээрээ ЭЗЭНийг туйлдуулдаг ч “Бид яаж туйлдуулдаг юм бэ?” гэдэг. Та нар “Мууг үйлдэгч хүн бүрийг ЭЗЭН, сайн хэмээн үзэж, тэднийг таашаадаг” гэж хэлж “Шударга ёсны Бурхан хаа байгаа юм?” хэмээн асуудаг бус уу!