2 “Чи өөртөө эхнэр авах ёсгүй бөгөөд энэ нутагт хөвгүүд, охидтой ч болох ёсгүй” гэв.
Тэгээд Лот гадагш гарч, охидыг нь авахаар болсон хүргэддээ —ЭЗЭН энэ хотыг устгах гэж байна. Босогтун, энэ газраас гарагтун! гэв. Харин хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж боджээ.
ЭЗЭНий үг над дээр бас ирж,
Учир нь энэ нутагт төрдөг охид, хөвгүүдийн талаар, тэднийг төрүүлсэн эхчүүд, энэ нутагт тэднийг гаргасан эцгүүдийнх нь талаар ЭЗЭН ингэж айлдаж байна.
Эхнэр авч, хөвгүүд охидын эцэг болцгоо. Хөвгүүддээ эхнэр авч, охидоо гэрлүүл. Тэд чинь хөвгүүд, охидыг төрүүлэг. Тэнд олшир, бүү цөөр.
Түгшүүр төрүүлэгчдийг минь Тогтоосон баярын өдрүүдийнх шигээ Тал бүрээс Та дуудав. ЭЗЭНий хилэгнэлийн өдөрт Зугтсан, амь гарсан хэн ч байсангүй. Төрүүлж, өсгөсөн тэднийг минь Дайсан үгүй хийв.
Харин тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ!
Тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ! Учир нь газар дээр үлэмжийн уй гашуу болох бөгөөд энэ ард түмний дээр уур хилэн байх болно.
Үзэгтүн. “Хүүсэр эмэгтэй болон хэзээ ч хүүхэд тээж байгаагүй хэвлий, мөн хэзээ ч хөхүүлж байгаагүй хөх нь ерөөлтэй еэ!” гэж хэлэгдэх өдрүүд ирж байна.