Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 16:13 - Ариун Библи 2013

13 Тиймээс Би та нарыг энэ нутгаас та нарын бас эцэг өвгөдийн чинь ч мэдэхгүй нутаг уруу чулуудна. Тэнд та нар өөр бурхдад өдөр, шөнөгүй үйлчлэх болно. Учир нь Би та нарыг таалахгүй” гэж хэл.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Тиймээс Би та нарыг энэ нутгаас та нарын болон эцэг өвгөдийн чинь мэдээгүй нутаг уруу чулуудна. Тэнд та нар өөр бурхдад өдөр, шөнөгүй үйлчлэх болно. Учир нь Би та нарыг таалахгүй” гэж хэл.

Onani mutuwo Koperani




Иеремиа 16:13
21 Mawu Ofanana  

Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохиж алав. Ийнхүү Иуда газар нутгаасаа цөлөгджээ.


Би өгсөн газар нутгаасаа Израилийг таслан хаяж мөн Өөрийн нэр алдарт ариусган тусгаарласан энэ өргөөг мэлмийнээсээ зайлуулна. Ийнхүү Би үүнийг бүх ард түмний дунд ёгт үг, тоглоом тохуу болгоно.


Иймээс Би тэднийг зоргоор нь явуулахын тулд Зүрхнийх нь зөрүүдлэлд тушаав.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Харагтун, Би энэ цагт энэ нутгийн оршин суугчдыг хөсөр хаяж, Тэдний дээр зовлон авчирна Тэгээд тэд үүнийг амсах болно.”


Аяа, Израилийн найдвар аа, Зовлон шаналангийн үед түүнийг Аврагч аа, Хүний газар буй ирмэл хүн мэт, Хоног тойруулахаар майхнаа босгосон аялагч мэт Та байх гэж үү?


Тэгээд ЭЗЭН, надад айлдахдаа Мосе Самуел нар ч Миний өмнө зогслоо гэхэд зүрх минь энэ хүмүүстэй хамт байхгүй. Тэднийг оршихуйгаас минь зайлуулан явуул!


Тэгээд Би дайснуудаар чинь чамайг Мэдэхгүй нутагт чинь авчруулна. Учир нь уур хилэнд минь гал ноцоогдсон бөгөөд Тэр нь чиний дээр шатах болно” гэв.


Хезекиагийн хүү Иудагийн хаан Манассегаас болж, Иерусалимд үйлдсэн зүйлсийнх нь төлөө дэлхийн бүх хаанчлалын дунд Би тэднийг аймшиг болгоно.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Гашуудлын гэрт битгий ор, гашуудахаар эсвэл тэднийг тайтгаруулахаар бүү яв. Учир нь Би энэ ард түмнээс амар амгалан, хайр энэрэл, өршөөлөө буцааж авсан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт дайснуудад чинь үйлчлүүлнэ. Учир нь чи уур хилэнд минь үүрд шатах галыг ноцоов.


Би чамайг болон чамайг төрүүлсэн эхийг чинь та нарын төрөөгүй өөр нутаг уруу чулуудах бөгөөд тэнд чи үхнэ.


Кониа гээч энэ хүн басамжлагдсан, эвдэрч бутарсан ваар уу? Эсвэл тэр хэнд ч таалагддаггүй сав юм уу? Яагаад тэр болон үр удам нь чулуудуулж, Өөрсдийн үл мэдэх нутаг уруу зайлуулагдав?


Тэд “Яагаад Бурхан ЭЗЭН маань бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?” гэж хэлэх үед нь чи тэдэнд “Та нар Намайг орхиж, нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн биш нутагт гаднынханд үйлчлэх болно” гэж хэлэгтүн.


Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү? Огт ичээгүйгээр барахгүй Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ. Тиймээс тэд унагсдын дунд унана. Би тэднийг шийтгэх үед тэд хаягдах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


ЭЗЭН, чамайг болон чиний дээрээ залах хааныг чиний болон эцэг өвгөдийн чинь таньж мэдэхгүй улс үндэстэн уруу аваачна. Чи тэнд мод, чулуугаар хийсэн өөр бурхдад зарагдана.


ЭЗЭН бас уур хилэн, зэвүүцлээрээ тэднийг тэр газраас хуу татан өөр газар уруу өнөөдрийнх шиг тарааж шиджээ” гэж хэлэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa