Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 16:10 - Ариун Библи 2013

10 Чи эдгээр бүх үгийг энэ ард түмэнд хэлэхэд тэд чамд “Ямар учраас ЭЗЭН энэ бүх агуу гай гамшгийг бидний эсрэг тунхагласан юм бэ? Бидний хилэнц юу юм бэ? Эсвэл бид Бурхан ЭЗЭНийхээ эсрэг үйлдсэн нүгэл маань юу юм бэ?” гэж хэлнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Чи эдгээр бүх үгсийг энэ ард түмэнд хэлэхэд тэд чамд “Ямар учраас ЭЗЭН энэ бүх агуу гай гамшгийг бидний эсрэг тунхагласан юм бэ? Бидний гэм буруу юу юм бэ? Эсвэл бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий эсрэг үйлдсэн нүгэл маань юу юм бэ?” гэж хэлнэ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 16:10
11 Mawu Ofanana  

Баалд тахил өргөснөөр Намайг уурлуулсан Израиль болон Иудагийн гэрүүдийн хийсэн бузар муугаас болж, чамайг суулган тарьсан, түг түмдийн ЭЗЭН чиний эсрэг мууг тунхаглажээ.


Хэрвээ чи зүрхэндээ “Энэ зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл Хилэнц чинь маш их болсноос банзал чинь сөхөгдөв, Өсгий чинь ил гарав.


“Би бузарлагдаагүй, би Баал бүрийн хойноос яваагүй” гэж Чи яаж хэлж чадна вэ? Хөндий дэх замаа хараач! Юу хийснээ мэдэж ав, чи! Чи бол замаа олохгүй хурдлах ингэ,


“Би гэмгүй. Уур хилэн нь надаас үнэхээр зайлжээ” гэж чи хэлсэн. Үзэгтүн, “Би нүгэл үйлдээгүй” гэсний чинь төлөө Би чамайг шүүх болно.


Тэд ч, та нар ч, та нарын эцэг өвгөд ч мэддэггүй байсан өөр бурхдад утлага уугиулан үйлчлэхээр явснаараа Намайг уурлуулсан тэдний цөвт муу явдлаас болж ингэжээ.


Тэд “Яагаад Бурхан ЭЗЭН маань бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?” гэж хэлэх үед нь чи тэдэнд “Та нар Намайг орхиж, нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн биш нутагт гаднынханд үйлчлэх болно” гэж хэлэгтүн.


Би Иерусалимыг сүйрлийн овоо, Цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно хэмээв.


Ефраим “Үнэхээр би баян болсон. Би өөртөө эд баялгийг олсон. Бүх хүч хөдөлмөр дотор минь Нүгэл гэхээр хилэнцийг тэд надаас олохгүй” гэсэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa