Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 15:9 - Ариун Библи 2013

9 Долоон хөвгүүн төрүүлсэн эх бэтгэрчээ. Амьсгалах нь ч хүндрэлтэй. Хэдийгээр өдөр байвч нар нь жаргажээ. Тэрээр ичгүүр болж, басамжлагдлаа. Тиймээс Би тэдний амьд үлдэгсдийг Дайснуудынх нь өмнө илдэнд тушаана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Долоон хөвгүүн төрүүлсэн эх бэтгэрдэг. Амьсгалах нь ч хүндрэлтэй. Хэдийгээр өдөр байвч, түүний нар нь жаргажээ. Тэрээр ичгүүр болж, басамжлагдав. Тиймээс Би тэдний амьд үлдэгсдийг дайснуудынх нь өмнө илдэнд тушаана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 15:9
14 Mawu Ofanana  

Хүүхдээ алдах, бэлэвсрэх нь Нэг л өдөр чам дээр хоёулаа гэнэт ирнэ. Чиний илбэ арвин их, Ид шид чинь агуу хүчтэй ч Энэ бүхэн бүрэн хэмжээгээр чам дээр ирнэ.


«Би Иуда болон Иерусалимын зөвлөгөөг энэ газарт хоосон болгож, Би тэднийг дайснуудынх нь өмнө болон өөрсдийнх нь амийг эрэгчдийн гараар унагаах болно. Би тэдний хүүрийг тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдад хоол болгон өгнө.


Дараа нь Иудагийн хаан Зедекиаг мөн түүний зарц нар болон энэ хотын ард түмэн буюу энэ хотод тахал, илд болон өлсгөлөнгөөс амьд үлдсэн хүмүүсийг Би Вавилоны хаан Небухаднезарын гарт, дайснуудынх нь гарт мөн тэдний амийг хайгчдын гарт тушаана. Тэр тэднийг илдний ирээр цохиж, амьд үлдээхгүй, өрөвдөхгүй, энэрэх ч үгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.»”


Үзэгтүн, сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Би тэдний дээгүүр харж байгаа бөгөөд Египет нутагт буй Иудагийн бүх хүн бүрмөсөн устах хүртэлээ илд ба өлсгөлөнгөөр ирэх төгсгөлтэйгөө учрах болно.


Эх чинь ихэд ичиж, Чамайг төрүүлсэн тэрээр басамжлагдана. Үзэгтүн, тэр үндэстнүүдийн хамгийн жижиг нь болж, Цөл, гандаж хатсан, зэлүүд газар болно.


Түүний эсрэг дайнд бэлтгэ. Босоцгоо, жин үдэд довтолцгооё. Золгүй еэ! Өдөр дуусаж, үдшийн сүүдэр уртсаж байна!


Тэд Намайг өдсөн бус уу?» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Өөрөө өөрийгөө гэмтээж байгаа нь тэд өөрсдөө биш үү?”


Дүүрэн хүнтэй байсан энэ хот Юутай ганцаардан сууна вэ! Үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр Бэлэвсэн эм мэт болжээ! Мужуудын дунд гүнж байсан тэрээр Албадлагын ажилчин болжээ!


Өрөвч эмэгтэйчүүд хүртэл Өөрийнхөө гараар хүүхдээ чанахад хүрэв. Ард түмэн гэдэг охин минь Сүйрлийн улмаас хүүхдүүдээрээ хооллов.


Гуравны нэг чинь гай гамшгаар үхэж эсвэл дунд чинь өлсгөлөнгөөр мөхнө. Гуравны нэг нь эргэн тойронд чинь илдэнд унана. Гуравны нэгийг нь Би зүг бүрд тарааж, тэдний араас илд сугална.


Ийнхүү уур минь гүйцэж, Би тэднээр хилэнгээ хангаж, Би тайтгарах болно. ЭЗЭН Би зүтгэл дотроо айлдсаныг Намайг хилэнгээ тэдний дээр гүйцээсэн тэр үед л тэд мэдэх болно.


Цатгалан байсан нь талх хайн хөлсний хүн болоход, Өлсгөлөн байсан нь хайхаа нэгэнт больжээ. Хүүсэр эмэгтэй тэр бүү хэл долоо төрж байхад, Хүүхэд олонтой байсан эмэгтэй хоосрон зовно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa