Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 15:15 - Ариун Библи 2013

15 Та мэддэг билээ, ЭЗЭН, намайг санан ажиглаж, Намайг хавчигчдаас өшөөг минь миний өмнөөс аваач. Тэвчээр дотроо багтааж, Намайг бүү зайлуулаач. Таны төлөө гэсэндээ би зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Та бол мэддэг билээ, ЭЗЭН, намайг санан ажиглаж, миний өмнөөс хавчигчдаас минь өшөө аваач. Өөрийн тэсвэр тэвчээрээ харгалзан намайг бүү зайлуулаач. Таны төлөө би зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч.

Onani mutuwo Koperani




Иеремиа 15:15
42 Mawu Ofanana  

Мөн өөрсдийгөө ариусган, Амралтын өдрийг ариусгахын тулд хаалга сахихаар ирэхийг би левичүүдэд тушаав. Үүний төлөө мөн надад сайныг санаач! Бурхан минь, хайр энэрлийнхээ аугаа дотор намайг өршөөгөөч!


Би түлээний хангалт болон анхны үр жимсэнд тодорхой цагийг тогтоов. Бурхан минь, надад сайныг санаач!


Энэ ард түмэнд хийсэн бүхий л зүйлийн минь төлөө Бурхан минь, надад сайныг санаач.


Өө, Бурхан минь, Тобиа, Санбаллат нарын үйлдсэн бүхний дагуу мөн эш үзүүлэгч эмэгтэй Ноадиа, бас намайг айлгахыг хичээж байсан бусад эш үзүүлэгчдийг санаач.


Намайг буруугүй гэдгийг Та мэддэг ч гэсэн Таны мутраас мултрах аврал алга.


Би хэлэхдээ “Бурхан минь ээ, Өдрүүдийн минь дундаас намайг бүү аваач. Жилүүд тань үеийн үед билээ.


Аяа ЭЗЭН, ард түмэндээ өгсөн таалал дотроо Намайг санаач. Авралтайгаа над дээр айлчлаач.


Таны зарцын өдрүүд хэд вэ? Намайг хавчдаг хүмүүст Та Хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ?


Та зүрхийг минь шалгажээ Та шөнө айлчилжээ. Та намайг сорьсон бөгөөд Та юу ч олоогүй Би амаараа гэм нүгэл хийхгүй гэж шийдсэн.


Намайг одож, алга болохоос өмнө Намайг дахин баярлаг хэмээн Надаас Та харцаа салгаач!”


Харин Таны төлөө бид Бүхэл өдөржингөө хядуулжээ. Нядалгааны хонь мэтээр Бид тооцогджээ.


Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд цурхиран уйлав.


ЭЗЭН, Та намайг мэддэг мөн хардаг төдийгүй, Тан уруу хандах зүрхийг минь шалгадаг билээ. Иймд нядалгааны хоньд мэт тэднийг чирч, Үй олноор нь нядлах өдөрт зориулан тэднийг тусгаарлаач!


Золгүй еэ! Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлжээ! Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй. Гэтэл хүн бүр намайг хараах юм.


Тэгээд Би чамайг энэ ард түмэнд Бэхлэгдсэн хүрэл хэрэм болгоно. Тэд чиний эсрэг хичнээн тулалдавч, чамайг дийлэхгүй. Учир нь чамайг аварч чөлөөлөхөөр Би чамтай хамт байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин миний хувьд, Таны араас хоньчин болохоос би зугтаагүй, Гаслант өдрийг ч би хүсэн хүлээгээгүй. Уруулаас минь гарсан зүйл Таны өмнө байсныг Та Өөрөө мэднэ.


Гэсэн хэдий ч миний үхлийн төлөөх Тэдний төлөвлөгөөнүүдийг ЭЗЭН Та мэднэ. Тэдний хилэнцийг эс уучилж, Тэдний нүглийг мэлмийнээсээ бүү зайлуулаач. Харин тэд Таны өмнө хөмөрч унах болтугай. Уур хилэнгийнхээ цагт тэдэнд хүрээч!


Харин ЭЗЭН хүчит нэгэн мэт надтай хамт байна. Тиймээс намайг хавчигчид дийлэхгүй бүдэрнэ. Тэд унаснаасаа болж мартагдашгүй Үүрдийн гутамшгаар бүрмөсөн ичгүүрт унах болно.


Гэлээ ч түг түмдийн ЭЗЭН, шударга нэгнийг сорьж, Цээж дотор хийгээд зүрх сэтгэлийг хардаг Тэдний дээр байх өшөө авалтаа Та надад харуулаач. Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.


Учир нь би ярих болгондоо чангаар хашхирдаг. Би хүчирхийлэл, сүйрлийг тунхаглаж байна. Учир нь ЭЗЭНий үг надад Бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв.


ЭЗЭН, Та хариу цохиоч, Гарынх нь үйлсэд хариулаач.


Уурандаа тэднийг мөшгөөч Устгаач тэднийг ЭЗЭНий тэнгэр дороос!


Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно.


Миний нэрийн төлөө гэр орон, ах, эгч, дүүсээ эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно.


Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядах болно.


Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн хэлэв» гэж бичигджээ.


Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэрэл үү, аюул уу, илд үү?


Иймээс бид Эзэнээс эмээхүйг мэдэж, хүмүүсийг ятгадаг. Бид Бурханд ил болсон. Мөн та нарын мөс чанарын дотор ч бид ил болсон гэж би найддаг.


Зэсийн дархан Александр надад муу муухай юм их хийсэн. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгнө.


Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.


Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэнтэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхирч байлаа.


Тэгэхэд Самсон ЭЗЭНийг дуудан —Эзэн БУРХАН намайг санан соёрхооч. Өө, Бурхан минь, зөвхөн энэ удаа л надад хүчийг өгөөч. Би хоёр нүднийхээ төлөө филистчүүдээс ганцхан л удаа өшөөгөө авъя хэмээн гуйв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa