Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 14:7 - Ариун Библи 2013

7 Хилэнц маань бидний эсрэг гэрчлэвч, ЭЗЭН, нэрийнхээ төлөө хөдлөөч! Урваж шарвасан маань үнэхээр олонтаа агаад Таны эсрэг бид нүгэл үйлдэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Бидний гэм буруу бидний эсрэг гэрчлэвч, ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө үйлдээч! Үнэхээр бид олон удаа итгэлээ орхисон бөгөөд бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 14:7
30 Mawu Ofanana  

Өө, Израилийн Бурхан ЭЗЭН, Та зөвт. Энэ өдөр, Та биднийг зугтаалган, үлдэгсэд болгосон. Харагтун, Таны өмнө бид ялтай. Учир нь хэн ч үүний улмаас Таны өмнө зогсож чадахгүй гэв.


Бидэнд биш, өө ЭЗЭН, бидэнд биш, Энэрэл хайр ба үнэнийхээ төлөө Өөрийнхөө нэрд л алдрыг өргө.


ЭЗЭН, нэрийнхээ төлөө Хилэнцийг минь уучлаач! Учир нь, энэ нь үлэмж билээ.


Авралын маань Бурхан, Алдар нэрийнхээ төлөө бидэнд туслаач. Нэрийнхээ төлөө биднийг аварч, Нүглүүдийг маань уучлаач.


Би Өөртөө, Өөртөө л үйлдэнэ. Учир нь Миний нэр яаж бузарлагдаж чадах юм бэ? Би алдраа бусдад өгөхгүй.


Учир нь гэмт үйлдлүүд маань Таны өмнө үлэмж бөгөөд Нүглүүд маань бидний эсрэг гэрчилдэг. Гэмт үйлдлүүд маань бидэнтэй хамт байдаг. Бид хилэнцээ мэднэ.


Золгүй еэ! Гэмтэв би! Шарх минь эдгэршгүй. Харин би “Энэ бол үнэхээр өвчин бөгөөд би үүнийг тэсвэрлэх ёстой” гэв.


Хилэнцэт явдал чинь чамайг шийтгэнэ, Урвалт чинь чамайг яллана. Мэдэгтүн, харагтун, ЭЗЭН Бурханаа чи умартсан Иймд ёр муу ба гашуун нь чиний хувьд байна. Надаас эмээхүй гэж дотор чинь үгүй юм” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.


Цөмөөрөө ичгүүр дотроо хэвтэцгээе. Доромжлол маань биднийг бүрхэг. Учир нь бид бас эцэг өвгөд маань залуугаасаа өнөөдрийг хүртэл ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэн билээ. Бид Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг ч дагаагүй билээ.


Тэгтэл Иосиа хааны үед ЭЗЭН надад “Итгэлгүй Израиль юу хийснийг чи харав уу? Тэрээр өндөр толгод бүр дээр гарч, ногоон мод бүрийн доор очиж, тэндээ завхайрав.


Та нарын хилэнц эдгээрийг эргүүлсэн бөгөөд Та нарын нүгэл өөрсдөөс чинь сайныг нуув.


Тиймээс ойн арслан тэднийг алж, Цөлийн чоно тэднийг устгана. Ирвэс хотуудыг нь харж байна. Хотоос гарах хүн бүр тасчуулах болно. Учир нь тэдний гэмт үйлдэл нь их, Итгэлээс няцах явдлууд нь тоолшгүй олон ажээ.


Юунд бид амар сууна вэ? Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж, Тэнд хамтдаа сөнөе. Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул Бурхан ЭЗЭН маань биднийг сөнөөхөөр яллаж, Бидэнд хортой ус уулгахаар өгчээ.


Тэгвэл яагаад Иерусалимын энэ хүмүүс Үргэлжийн төөрөгдөлдөө эргэж буцна вэ? Тэд худал хуурмагийг түргэхэн барьж Эргэж буцахаас татгалздаг.


Гэвч тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ бузарлуулахгүйн тулд Би нэрийнхээ төлөө үйлдэв.


Гэвч дагуулан гаргахыг харсан үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ буртаглуулахгүйн тулд Би мутраа буцааж, нэрийнхээ төлөө үйлдсэн.


Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ бузарлуулахгүйн тулд Би нэрийнхээ төлөө ийн үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн.


Израилийн бардамнал Өөрийнхөө эсрэг гэрчилнэ. Израиль, Ефраим хилэнцдээ бүдэрнэ. Иуда ч тэдэнтэй бүдэрчээ.


Израилийн эсрэг бардамнал нь гэрчлэвч ЭЗЭН Бурхандаа тэд эс эргэв. Энэ бүгдийн улмаас ч Түүнийг эс эрэв.


Тэд газрын ногоог идэж дуусах агшинд би —Эзэн БУРХАН өршөөн соёрх! Иаков өчүүхэн тул хэрхэн зогсох вэ? гэв.


Түүний эсрэг би нүгэл үйлдсэн тул Тэрээр миний хэргийг өмгөөлж, Миний төлөө шүүлтийг хэрэгжүүлэх хүртэл ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно. Гэрэлд намайг Тэр гаргана. Зөв шударгыг нь би харна.


Ингэснээр Христэд анх түрүүнд найдсан бид Түүний алдрын магтаалын төлөө байх юм.


Энэ нь хайрлагдсан Нэгэнийхээ дор бидэнд ивээж өгсөн Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой.


Гэвч дайсны өдөөн хатгалгад түгшиж байна. Өстнүүд нь буруугаар ойлгож, «Бидний гар агуу, энэ бүхнийг ЭЗЭН хийсэн юм биш ээ!» гэж хэлэх болуузай”


Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн аугаа нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa