Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 14:10 - Ариун Библи 2013

10 ЭЗЭН энэ хүмүүст ингэж айлдаж байна. “Хэдий тийм ч гэсэн тэд хэрэн тэнүүчлэх дуртай болжээ. Тэд хөлөө хорьж барьсангүй. Тиймээс ЭЗЭН тэднийг зөвшөөрөн авдаггүй. Одоо Тэрээр тэдний хилэнцийг санаж, Тэдний нүглийг шийтгэнэ.”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 ЭЗЭН энэ хүмүүст ингэж айлдаж байна. “Хэдий тийм ч гэсэн тэд хэрэн тэнүүчлэх дуртай болжээ. Тэд хөлөө хорьж барьсангүй. Тийм учраас ЭЗЭН тэднийг хүлээн авдаггүй. Одоо Тэрээр тэдний гэм бурууг санаж, тэдний нүглийг шийтгэнэ”.

Onani mutuwo Koperani




Иеремиа 14:10
25 Mawu Ofanana  

Тэр эмэгтэй Елиад —Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та хилэнцийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? гэв.


Үгийг тань сахин биелүүлэхийн тулд Бүх буруу муу замаас би хөлөө татсан.


Би тэр үеийнхэнд цухалдаж, Тэд зүрхэндээ төөрөлддөг, Тэд замуудыг минь мэддэггүй хүмүүс хэмээн айлдсан.


Харин одоо явж, чамд Миний айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэрэлч чиний өмнө явна. Гэвч Би нүглийнх нь төлөө айлчлах өдөртөө тэдэн дээр айлчилна гэв.


Чи юунд замаа өөрчлөн ийм их хэрэн тэнүүчилнэ вэ? Ассири чамайг шившиг болгосны адил Египет ч бас чамайг шившиг болгоно.


Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг хилэнц үйлдэж, Ногоон мод бүрийн дор харийнханд таалалаа өгч, Чи дуу хоолойг минь дагаагүй гэм буруугаа улай» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”


Над уруу Шебагаас гүгэл, Алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ? Шатаалт тахилууд чинь хүлээн зөвшөөрөгдмөөргүй агаад Өргөлүүд чинь Надад тааламжтай бус байна.


Тэгвэл яагаад Иерусалимын энэ хүмүүс Үргэлжийн төөрөгдөлдөө эргэж буцна вэ? Тэд худал хуурмагийг түргэхэн барьж Эргэж буцахаас татгалздаг.


Египетчүүд дахин хэзээ ч Израилийн гэрийн найдвар болохгүй бөгөөд тусламж эрэн тэдэн уруу эргэсэн өөрсдийнхөө хилэнцийг тэд санах болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэднэ»” гэв.


Тийнхүү ард түмэн минь Надаас урвах хандлагатай болсон. Хэдийгээр Дээдийн Дээрх өөд Тэд өнөө хэдийг дууддаг боловч Хэн ч Түүнийг ер өргөмжлөхгүй байна.


Би догшин уураа гүйцэлдүүлэхгүй. Би дахин Ефраимыг сүйтгэхгүй. Учир нь Би хүн бус, Харин Бурхан юм. Би та нарын дунд буй Ариун Нэгэн бөгөөд Би хилэгнэл дотор ирэхгүй.


Надаас зугтсан тул тэд золгүй еэ! Тэд Надаас урвасан учир Сүйрэл тэднийх билээ! Би тэднийг авармаар байвч Миний эсрэг тэд худал ярьдаг.


Би бүх хилэнцийг нь санаж буйг Тэд зүрхэндээ эргэцүүлдэггүй. Одоо тэдний үйлдлүүд өөрсдийг нь тойрон байна. Тэд нүүрний минь өмнө байна.


Миний өргөл тахилд Тэд махыг тахиж, түүнийгээ иддэг. Гэвч ЭЗЭН үүнийг нь эс таална. Одоо Тэр хилэнцийг нь санаж, Нүглийнх нь төлөө тэднийг шийтгэнэ. Тэд Египет уруу буцах болно.


Гибеагийн өдрүүдийнхтэй адил Тэд завхралд гүн оржээ. Тэрээр хилэнцийг нь санаж, Нүглүүдийг нь шийтгэх болно.


“Газар дэлхийн бүх омогийн дундаас Би зөвхөн та нарыг сонгосон тул Хилэнц бүрийн чинь төлөө Би та нарыг шийтгэнэ”


Шатаалт тахил, Идээн өргөлүүдийг Надад өргөсөн ч Би эс хүлээн авна. Эвийн тахилын тарган мал уруу чинь ч хүртэл Эс харна, Би.


Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана. Би цаашид нүглийг нь дахин эс санана»” гэв.


Түг түмдийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Амалекийг шийтгэнэ. Учир нь Израилийг Египетээс гарах замд тэд түүний эсрэг довтолсон юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa