1 Ган гачгийн талаар ЭЗЭНий үг Иеремиад ирсэн нь
Би талбайг эзгүйрүүлэн хаяад, Тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй. Харин сундуу бут, өргөст бут ургана. Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.
Учир нь тэрээр усны дэргэд таригдсан мод мэт Усан урсгалаар үндсээ өргөсгөж, Халуун шатахад айхгүй Харин навчис нь ногоон. Ган гачгийн жилд тэр түгшихгүй, Үр жимс гаргахаа ч зогсохгүй.
Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй. Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.
Та нарын хилэнц эдгээрийг эргүүлсэн бөгөөд Та нарын нүгэл өөрсдөөс чинь сайныг нуув.