Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 13:9 - Ариун Библи 2013

9 “ЭЗЭН ингэж айлдаж байна. “Яг үүнчлэн Би Иудагийн бардам занг болон Иерусалимын үлэмж бардам занг устгана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 “ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Яг үүнчлэн Би Иудагийн бардам занг болон Иерусалимын их бардам занг устгана.

Onani mutuwo Koperani




Иеремиа 13:9
19 Mawu Ofanana  

Сүйрлийн өмнө бардам зан Уналтын өмнө ихэрхүү зан.


Бид Моабын бардам, хэт бардам, Ихэмсэг догшин зангийн тухай сонссон билээ. Хоосон сайрхал нь хуурамч юм.


Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан Дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд Түг түмдийн ЭЗЭН үүнийг төлөвлөжээ.


Тэгтэл ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа


Иерусалимд, Иудагийн хотуудад, хаад болон ноёдод нь уулгасан нь тэднийг энэ өдрийнх шиг сүйрэл, айдас, харуусал ба хараал болгохын тулд юм.


Бид Моабын бардам зангийн талаар сонссон. Тэр үнэхээр бардам, сагсуу онгироо, өөрийгөө өргөмжилдөг.


Тэд тийнхүү байж, Миний өмнө жигшүүрт үйлсийг үйлдсэн. Тиймээс Би хармагцаа тэднийг зайлуулсан.


Бардамналын чинь өдөрт чиний охин дүү Содомын нэр уруулаас чинь дурсагдаагүйтэй адил


Хүч чадалдаа эрдсэн бардамналыг чинь Би буулган эвдэнэ. Би тэнгэрийг чинь төмөр мэт, газрыг чинь хүрэл мэт болгоно.


Учир нь сүйтгэгчид тэднийг сүйтгэсэн ч, Усан үзмийн модных нь мөчрүүдийг хугалсан ч, ЭЗЭН Иаковын сүр хүчийг Израилийн сүр хүчийг ч бас сэргээх болно.


Миний эсрэг тэрсэлсэн та нарын бүх үйлдлээс болсон Ямар ч ичгүүрийг тэр өдөр та нар мэдрэхгүй байх болно. Учир нь Би та нарын дундаас бардам, хөөрүү хүмүүсийг зайлуулахад Та нар Миний ариун уулан дээр Дахин хэзээ ч үл ихэмсэглэнэ.


Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.


Гэвч Тэр илүү их нигүүлсэл өгдөг. Тиймээс “Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нигүүлсэл өгдөг” гэдэг.


Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчдадаа захирагд. Та бүгд бие биендээ даруу хандах байдлаар хувцасла. Учир нь Бурхан бардмыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүлсэл өгдөг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa