Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 13:25 - Ариун Библи 2013

25 Энэ чиний шавга, Надаас чамд хэмжиж өгсөн хувь юм гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь чи Намайг мартаж, Худал хуурмагт итгэсэн билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

25 Энэ бол чиний шавга, Надаас чамд хэмжиж өгсөн хувь юм гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь чи Намайг мартаж, худал хуурмагт итгэсэн билээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 13:25
22 Mawu Ofanana  

Энэ нь гэм буруутанд Бурханаас өгөх хувь болоод Бурханаар түүнд тогтоогдсон өв залгамжлал мөн гэв.


Буруут дээр Тэрээр урхи буулгах бөгөөд Гал, хүхэр ба түлэх салхи Тэдний аяганы хувь хишиг болох юм.


Бурханыг мартдаг бүх үндэстэн, Гэм буруутнууд Үхэгсдийн орон уруу буцна.


—Тэр өдөр, Иаковын цог жавхлан ч буурч, Тарган бие нь туранхай болно.


Учир нь та нар “Бид үхэлтэй гэрээ байгуулж, Үхэгсдийн оронтой хэлэлцээр хийсэн. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө Бидэнд хүрэхгүй. Учир нь бид Худал хуурмагийг хоргодох газраа болгож, Заль мэхээр өөрсдийгөө далдалсан” гэж хэлсэн.


Тэр тэдний төлөө шавга хаясан. Мутар нь үүнийг тэдэнд Хэмжээгээр нь хувааж өгсөн. Тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж, Үеийн үед энд орших болно.


Та нарын хилэнц хийгээд эцэг өвгөдийн чинь хилэнцийг хамтад нь төлнө гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэд уулан дээр утлага уугиулж, Толгод дээр Намайг доромжлов. Тиймээс Би урьдын үйлсийг нь өвөрт нь хэмжин буцаана.”


Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй юм. Дархан бүр хийсэн шүтээнээрээ ичгүүр болмуй. Учир нь цутгамал хөргүүд нь хуурамч бөгөөд тэдэн дотор амьсгал үгүй.


Гэтэл Миний хүмүүс Намайг мартсан агаад Тэд хоосон бурхдад утлага уугиулж, Гол замаар бус жимээр явахын тулд Тэд замуудаасаа, эртний замуудаас бүдэрсэн нь


“Учир нь Миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ. Тэд өөрсдөдөө ус тогтоон барьдаггүй эвдэрхий усан санг чулуу ухан хийхийн тулд Амийн усны ундарга Намайг умартсан.


Онгон охин гоёл чимэглэлээ, сүйт бүсгүй гоёлын хувцсаа мартаж чадах уу? Гэтэл Миний хүмүүс Намайг тоймгүй олон өдөр мартсан билээ.


Нүцгэн өндөрлөгүүд дээр дуу хоолой буюу Израилийн хөвгүүдийн гуйх ба уйлах нь сонсогдож байна. Учир нь тэд замаасаа гажиж, ЭЗЭН Бурханаа мартсан.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлджээ. “Чи Намайг мартаж, Намайг нурууныхаа ар тийш хаясан учир одоо чи булай явдал, янхандлынхаа шийтгэлийг үүр.”


Тэргүүн нар хахууль аван шүүж, Тахилч нар нь хөлсөөр зааварчлан, Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.


Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй, Ямар ч зааврыг зөвшөөрөн аваагүй. Тэр ЭЗЭНд итгээгүй, Өөрийнхөө Бурханд ойртоогүй.


түүнийг тас хэрчиж, хоёр нүүртнүүдтэй ижил хувь онооно. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй.


Учир нь, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, Бүтээгчээс илүүгээр бүтээлд нь мөргөн, зарагджээ. Бурхан бол үүрд магтагдах Бүтээгч мөн. Амен.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa