15 Сонсож, анхаарал тавь, битгий бардамна. Учир нь ЭЗЭН айлджээ.
Зүрх бардам бүгд ЭЗЭНд жигшүүртэй. Гар барьсан ч болно, шийтгүүлэх нь лавтай.
Тэнгэр ээ, сонсогтун. Газар аа, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Өсгөж торниулсан үрс маань Өөдөөс минь тэрслэн бослоо.
Та нараас хэн чагнах вэ? Хэн ирээдүйд анхаарч, сонсох юм бэ?
“ЭЗЭН ингэж айлдаж байна. “Яг үүнчлэн Би Иудагийн бардам занг болон Иерусалимын үлэмж бардам занг устгана.
Хэрэв та нар намайг албал, та нар өөрсөд дээрээ, энэ хот болон оршин суугчид дээр нь гэмгүй цусыг авчрах болно гэдгийг л сайн мэдэгтүн. Учир нь үнэхээр та нарыг сонсож байхад эдгээр бүх үгийг хэлүүлэхээр ЭЗЭН намайг та нарт илгээсэн билээ гэж хэлэв.
Сонсогтун, ахмадууд аа, Чих тавигтун, газрын бүх суугчид аа! Ийм зүйл, та нарын үед ч Эцэг өвгөдийн чинь үед ч болж байсан гэж үү?
Гэвч ЭЗЭН намайг сүргийн араас авч, “Миний ард түмэн Израиль дээр очоод, эш үзүүл” гэж ЭЗЭН надад айлдсан.
Эзэний өмнө өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.
Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.»”