Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 12:14 - Ариун Библи 2013

14 Өөрийн ард түмэн Израильд заяасан өв дээр зодолддог бүх хорон муу хөршүүдийн минь талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг газар нутгаас нь үндсээр нь тастаж, Иудагийн гэрийг тэдний дундаас үндсээр нь тастах гэж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Өөрийн ард түмэн болох Израильд заяасан өв дээр зодолддог Миний бүх бузар муу хөршүүдийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг газар нутгаас нь үндсээр нь тастаж, Иудагийн гэрийг тэдний дундаас үндсээр нь тастах гэж байна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 12:14
34 Mawu Ofanana  

“Миний тослогдсон хүмүүст бүү хүр, Эш үзүүлэгчдэд минь хор хөнөөл бүү учруул” гэсэн.


Бидний Бурхан ЭЗЭН, биднийг авраач. Таны ариун нэрд талархлыг, Таны магтаал дотор алдрыг бид өргөхийн тулд Үндэстнүүдийн дундаас биднийг цуглуулаач.


Израиль нь ЭЗЭНд ариун агаад Ургацынх нь анхны жимс байлаа. Түүнээс идсэн бүгд буруутай болж, Тэдэнд хор хөнөөл учирдаг байсан» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гээрэй хэмээв.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авна» гэж ЭЗЭН тунхаглаад «Миний зарц Вавилоны хаан Небухаднезарт илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстний эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Тэр өдрүүдэд Иудагийн гэр Израилийн гэртэй хамт алхаж, тэд хамтдаа хойд зүгийн нутгаас та нарын эцэг өвгөдөд өв болгон Миний өгсөн нутагт ирэх болно.”


Үзэгтүн, уур, хилэн хийгээд их зэвүүцлээрээ Би тэднийг зайлуулсан бүх нутгаас цуглуулна. Би тэднийг энэ газарт буцаан авчирч, тэднийг аюулгүй амьдруулна.


Моабын тухай. Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ийн айлдаж байна. “Небо, хөөрхий еэ! Сүйрчээ чи. Кириатаим ичгүүр болж, олзлогдсон. Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдсан.


Гэсэн хэдий ч хожмын өдрүүдэд Би Моабын сайн сайхныг сэргээнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Моаб дээр ирэх шүүлт ингэж дуусаж байна.


Аммоны хөвгүүдийн тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израиль ямар ч хөвгүүдгүй юу? Эсвэл түүнд ямар ч өв залгамжлагчид байхгүй юу? Тэгвэл яагаад Малкам нь Гадыг эзэлж, Хүмүүс нь тэдний хотуудад оршин суусан юм бэ?”


Едомын талаар. Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү? Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу? Тэдний мэргэн ухаан доройтсон уу?


“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би тараагдсан улсуудынх нь дундаас Израилийн гэрийг цуглуулж, үндэстнүүдийн нүдний өмнө ариун байдлаа тэдний дотор үзүүлэх үед тэд зарц Иаковтаа өгсөн газарт минь суух болно.


Тэд тэнд аюулгүй сууж, байшингууд барьж, усан үзмийн цэцэрлэгүүд тарих болно. Эргэн тойронд нь тэднийг жигшигчид дээр Би шүүлтийг гүйцэлдүүлэх цагт тэд аюулгүй амьдрах болно. Тэгээд тэд Намайг Бурхан ЭЗЭН нь гэдгийг мэдэх болно.»”


«Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно.


Эзэн БУРХАН ийнхүү айлдахдаа «Үнэхээр хардалтынхаа гал дотор Би бусад үндэстнүүдийн, бүх Едомын эсрэг айлдсан. Тэд нутгийг минь олз болгон авахын тулд зүрхнийхээ угаас баярлан сэтгэлээрээ шоолон байж, өөрсдөдөө өмч болгон авчээ» гэв.


Тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би Израилийн хөвгүүдийг очсон үндэстнүүдийнх нь дундаас авч, тэднийг зүг бүрээс цуглуулж, төрөлх нутагт нь аваачна.


Иудагийн хөвгүүд, Израилийн хөвгүүд хамтдаа цугларч, Өөрсдөдөө нэг тэргүүн томилон тэд газрыг эзэлнэ. Учир нь Иезреелийн өдөр агуу байх болно.


Харин маадгар байгаа үндэстнүүдэд Би маш ихээр уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан»


Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Цог жавхлангийн дараа Тэр намайг, та нарыг дээрэмдсэн үндэстнүүдийн эсрэг илгээв. Учир нь та нарт хүрэгч нь нүдний минь цэцгийд хүрдэг.


ЭЗЭН та нарыг сайн сайхан болгож, олшруулахдаа баярласан шигээ та нарыг устган сөнөөхдөө ч баярлах болно. Та нар эзэмшихээр очиж буй тэр газраасаа хагацна.


ЭЗЭН Бурхан чинь чамайг өрөвдөж, чамайг тараан цацсан бүх улс үндэстний дундаас дахин цуглуулж, олзлогдогсдыг чинь буцаана.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa