Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 11:4 - Ариун Библи 2013

4 Үүнийг Би та нарын эцэг өвгөдөд, тэднийг Египет нутгаас, төмөр хайлуулагч зуухнаас гарган авчирсан тэр өдөр «Дуу хоолойг минь сонсож, Миний та нарт тушаах бүгдийн дагуу үйлд. Ингээд та нар ард түмэн минь болж, Би та нарын Бурхан чинь болно» гэж тушаасан нь

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Үүнийг Би та нарын эцэг өвгөдөд, тэднийг Египетийн нутгаас, төмөр хайлуулагч зуухнаас гарган авчирсан тэр өдөр «Миний дуу хоолойг сонсож, Миний та нарт тушаах бүгдийн дагуу үйлд. Ингээд та нар Миний ард түмэн болж, Би та нарын Бурхан болно” гэж тушаасан нь

Onani mutuwo Koperani




Иеремиа 11:4
39 Mawu Ofanana  

Чиний цагаачилж суугаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний дараах үр удамд чинь Би үүрдийн өмч болгон өгөөд, тэдний Бурхан нь болно гэв.


Учир нь тэд Таны ард түмэн бөгөөд Египетээс буюу төмөр хайлуулдаг зуухан дотроос Таны гаргаж авсан өв тань билээ.


Тэрээр ЭЗЭНээс зуурч, Түүнийг дагахаа болилгүй, харин Мосед ЭЗЭНий тушаасан тушаалуудыг сахижээ.


Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрэлээ үзүүлдэг.


Негевийн араатнуудын тухай зөн. Тэд эрслэн ба арслан, Хорт ба нисдэг галт могой гарч ирдэг Айдас, зовлон шаналангийн газраар дамжиж, Баялгаа илжигний нуруунд тохон, Эрдэнэсээ тэмээний хомонд ачин Өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс уруу зөөж байна.


Үзэгтүн, мөнгө шиг биш ч Би чамайг цэвэршүүлсэн. Чамайг зовлон зүдүүрийн зуухан дотор Би сонгосон.


Учир нь Би та нарын эцэг өвгөдийг Египет нутгаас гарган авчирсан тэр үеэс өнөөг хүртэл «Дуу хоолойг минь сонс» гэж цөхрөлтгүй анхааруулсаар, хатуу сануулсан билээ.


Би тэдэнд Намайг мэдэх зүрхийг өгнө. Учир нь Би бол ЭЗЭН. Тэд Над уруу бүх зүрх сэтгэлээсээ буцаж ирэх тул тэд Миний хүмүүс, Би тэдний Бурхан нь болно.


Тиймээс одоо үйлс замаа засаж, Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дага. ЭЗЭН, та нарын эсрэг зарласан золгүй явдлын талаар бодолоо өөрчилнө.


«Та нар ард түмэн минь, Би та нарын Бурхан болно» хэмээв.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотыг халдеичуудын гарт болон Вавилоны хаан Небухаднезарын гарт өгөх гэж байгаа бөгөөд тэрээр хотыг авах болно.


Гэвч Иеремиа —Тэд чамайг өгөхгүй. Миний чамд хэлж байгаа зүйлээр ЭЗЭНий дуу хоолойг дагаач. Ингэснээр чиний хувьд ч сайн байж, чи амьд гарна.


тэд Миний зарлигууд дор явж, тогтоолуудыг минь сахин түүнийг үйлдэхийн тулд юм. Тэгээд тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно.


Энэ нь Израилийн гэр хойшид Намайг дагахаас эс хазайж, хамаг гэмт үйлдлээрээ ч дахин эс бузарлагдахын тулд юм. Ийнхүү тэд Миний ард түмэн, Би Бурхан нь болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэв.


Эцэг өвгөдөд тань Миний өгсөн газарт та нар амьдрах болно. Та нар ард түмэн минь болж, Би Бурхан чинь болно.


Тэд хойшид шүтээн, бузар зүйл, аливаа гэмт үйлдлээрээ өөрсдийгөө бузарлахгүй. Харин нүгэл үйлдсэн тэдний урвалтуудаас нь тэднийг Би аварч, тэднийг цэвэрлэх болно. Тэд ард түмэн минь болж, Би Бурхан нь болно.


Орших газар минь бас тэдэнтэй хамт байна. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно.


Небухаднезар дүрэлзсэн галтай зуухны аманд ойртож очоод, —Хамгийн Дээд Бурханы зарц Шадрах, Мешах, Абеднего нар аа, гараад ир, нааш ир гэжээ. Тэгэхэд Шадрах, Мешах, Абеднего нар гал дундаас гарч ирэв.


Би та нарын дунд алхаж, Би та нарын Бурхан болно. Та нар Миний ард түмэн болно.


Хэрэв та нар зарлигуудаар минь явж, тушаалуудыг минь сахин эдгээрийг биелүүлэх аваас


Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, Мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, Алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би хэлнэ. «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ” гэв.


Алс холын хүмүүс ирж ЭЗЭНий сүмийг босгоно. Намайг та нар уруу түг түмдийн ЭЗЭН илгээснийг та нар мэдэх болно. Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг нэн дуулгавартай дагавал энэ нь бүтэх болно гэв.


Би тэднийг авчирч, тэд Иерусалимын төвд амьдрах болно. Тэд Миний ард түмэн болж, үнэн ба зөв шударгаар Би тэдний Бурхан нь болно гэв.


та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа “«Би тэдний дотор оршино, Би тэдний дунд алхана. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно.


Хэрэв өнөөдөр миний тушааж буй, ЭЗЭН Бурханыхаа тушаалыг та нар дуулгавартай дагавал ерөөгдөх болно.


Харин ЭЗЭН та нарыг өнөөдрийнх шиг Өөрийн эзэмшлийн ард түмэн болгохын тулд авч, Египетээс, төмөр хайлуулах зуухнаас гарган авчирсан.


“Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.


Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд


Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь Шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, Анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa