Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 11:23 - Ариун Библи 2013

23 Тэдэнд амьд үлдэгсэд үлдэхгүй. Учир нь Би Анатотын хүмүүс дээр гамшгийг буюу тэдний шийтгэлийн жилийг авчирна.”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 Тэдэнд амьд үлдэгсэд үлдэхгүй. Учир нь Би Анатотын хүмүүс дээр гамшгийг буюу тэдний шийтгэлийн жилийг авчирна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 11:23
15 Mawu Ofanana  

Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв. “Нэрийг нь дахин дурсуулахгүйн тулд Модыг үр жимстэй нь хамт устгаж, Амьдын газраас тасалъя” гэж тэд Миний эсрэг хуйвалдаан зохиосныг Би мэдээгүй байлаа.


“Тиймээс зам нь тэдэнд түнэр харанхуй уруу туун Тийш унагах халтиргаатай зам мэт байна. Учир нь Би тэдэн дээр гамшгийг буюу шийтгэлийнх нь жилийг авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Үзэгтүн, сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Би тэдний дээгүүр харж байгаа бөгөөд Египет нутагт буй Иудагийн бүх хүн бүрмөсөн устах хүртэлээ илд ба өлсгөлөнгөөр ирэх төгсгөлтэйгөө учрах болно.


Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт. Учир нь тэд ч хүртэл эргэж, хамтдаа зугтаасан. Гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг Тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.


“Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, Нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно. Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эдгээрийг Би шийтгэхгүй байх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Ийм үндэстнээс Би өшөөгөө Эс авах гэж үү?” гэж хэлэгтүн!


Эдгээрийг Би үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?


Бүх залуу бухыг нь илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Хөөрхий еэ! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд Израилийн үлдэгсдийг Усан үзмийн мод мэт гүйцэд түүх болно. Усан үзэм түүгч мэт Гараа мөчрүүдийн дээгүүр дахин шувтарна.”


Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү? Огт ичээгүйгээр барахгүй Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ. Тиймээс тэд унадаг хүмүүсийн дунд унах болно. Шийтгэлийнхээ цагт тэд дорд болгогдох болно» гэж ЭЗЭН айлддаг.”


Шийтгэлийн өдрүүд иржээ, Хонзонгийн өдрүүд ч ирчихэж. Эш үзүүлэгч мулгуу, сүнслэг хүн галзуу гэж Израиль орилно. Учир нь та нарын гэмт үйлдэл үлэмж Хонзогнол чинь агуу ажээ.


Иаковын гэр гал, Иосефын гэр дөл болж, Есавын гэр харин сүрэл мэт болох тул Тэд Есавын гэрээс нэг ч хүн амьд үлдэхгүй болтол нь Тэднийг галд хаяж шатаана.” Учир нь ЭЗЭН айлджээ.


Хамгийн сайн нь өргөст ургамал, Хамгийн чигч шулуун нь сундуу шивээ мэт тул Харуулыг чинь тавих тэр өдөр шийтгэл чинь ирнэ. Тэгэхэд тэдний үймээн самуурал ирэх болно.


чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээрх, Бурханы харгалзлын цагийг чи мэдээгүй юм гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa